Баячуудын зугааг гаргагч охидын үнэн төрх

Дуусашгүй их мөнгөтэй, баян залуусыг халуухан, үзэсгэлэнт охидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл тэрхүү үзэсгэлэнт охидын бүхэл бүтэн үйлчилгээний агентлаг байдаг гэвэл та итгэх үү? Тэдний тухай урьд өмнө нь хэзээ ч олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар өгч байгаагүй ч, энэ удаад баячуудын зугааг гаргагч охидын үнэн төрхийг танилцуулж байна.

Тэднийг “дагалдагч охид” хэмээн нэрлэдэг бөгөөд баячуудын хүссэн газарт нь хамт аялж, тэдний зугааг гаргах, хэсэгхэн хугацаанд ч гэсэн хань болох нь тэдний үндсэн ажил бөгөөд энэ нь бүр нууц бизнес болтлоо хөгжсөн байна.

Тэд бүгд өндөр боловсролтой, даруухан, маш үзэсгэлэнтэйн дээр үнэхээр халуухан, биеэ зөв боловсон авч явдаг, ухаалаг охид байдаг учраас тэднийг биеэ үнэлэгчидтэй харьцуулах шаардлагагүй. Биеэ үнэлэгчид бол үйлчлүүлэгчийнхээ секс хүслийг хангачихаад л яваад өгнө. Харин тэд бол огт өөр…

Ийм ч учраас тэднийг нэгэн төрлийн “бизнес эрхлэгч”, нөгөө талаараа “бизнесийн түншүүд” гэж ойлгож болно.

Тэдний үйлчлүүлэгчид маш олон салбарын алдартай эрчүүд бий. Хар тамхи, зэвсгийн наймаачдаас авахуулаад Арабын шейх, мөрийтэй тоглоомчид, хөлбөмбөгийн одууд хүртэл багтдаг байна.

Хамгийн гол асуулт бол тэдний орлого. Тэгэхээр тэд нэг удаа баячуудтай хамт аялалд гарах, амралтын өдрүүдийг хувийн усан онгоц дээр нь өнгөрүүлэх, аль нэг арал руу хамтдаа нисэхдээ ойролцоогоор 8000 доллар авдаг бөгөөд бүр 20 мянган доллар хүрэх ч нь бий.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *