Хятадын Ким Кардашьяны тансаг амьдрал

Сүүлийн үед БНХАУ-д “AngelaBaby” нэрээр алдаршаад байгаа загвар өмсөгч, жүжигчин бүсгүйг цахим ертөнцөөр “Хятадын Ким Кардашьян” хэмээн шуугих болжээ. Учир нь жүжигчин бүсгүй нь хөөрхөн төдийгүй эрэлттэй, амжилттай яваа чадварлаг залуу жүжигчдийн нэг юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцацгаая.

Ингэсний учир нь тэрээр саяхан Хятадын нэрт залуу жүжигчин Хуанг Сяо Минтэй гэрлэн, Шанхай хотын үзэсгэлэнгийн төвд 30 сая долларын өртөгтэй тансаг хурим зохион байгуулсан байна. Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян харин хуримандаа 12 сая доллар зарцуулсан гэдэг.

Түүний жинхэнэ нэрийг Ян Инь гэдэг бөгөөд тэрээр анх 14 насандаа Хонг Конгийн “Style International Management” загварын агентлагтай гэрээ байгуулж, моделиор ажиллаж эхэлсэн төдийгүй Италийн 90 гаруй жилийн түүхтэй алдарт брэнд “Gucci” болон “Mercedes Benz” компаниудын нүүр царай болсон анхны Ази моделиор шалгараад байгаа юм.

Angela Baby дан ганц загварын салбарт амжилттай яваа төдийгүй, мөн түүнчлэн хувийн гоо сайхны салон, Хонг Конгд ресторан кафегаа нээсэн өсч яваа залуу бизнес хатагтай ажээ.

Түүний нийт хөрөнгийн хэмжээ нь 6.4 сая доллар бөгөөд үүгээрээ Хятадын хамгийн өндөр орлоготой олны танил эрхмүүдийн 12-рт жагссан байна. Тэрээр мөн Хятадын “AB Capital” болон “Ymatou” группийн хувьцаа эзэмшигч тул эдгээр нь хөрөнгийнх нь ихэнх хувийг бүрдүүлдэг хэмээн “South China Morning Post” агентлаг бичжээ.

Тун удахгүй “Ymatou” группийн гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрэх гэж байгаа бөгөөд Angelababy энэхүү аппликэйшний нүүр царай болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Хятадын ард түмэн тэднийг дэлхийд нэрээ гаргах хүчирхэг залуу гэр бүл хэмээн үзэж, ам сайтай байгаа ажээ.

Түүний нөхөр, жүжигчин Хуанг харин Хятадын эрэлттэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдагаас гадна саяхан Хятадын панда хамгаалах газрын элч төлөөлөгчөөр томилогдсон гэнэ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *