“Хүн-могойг” нутгийнхан нь чөтгөр хэмээн цээрлэдэг

Филиппиний оршин суугч Антонио Релой арьсны төрөлхийн ховор өвчлөлөөр шаналж байгаа аж. Түүнийг гаднаас нь харахад, яг л түймэрт шатсан хүн шиг харагддаг юм байна. Түүний биеийн арьс хатуу ширүүн, хайрстай бөгөөд нутгийн оршин суугчид уг эрийг хараал хүрсэн чөтгөр хэмээн цэрвэсээр ирсэн тухай Mirror мэдээлжээ.

“Хүн-могойг” эхээс хараахан мэндлэхээс өмнө эцэг нь гэр бүлээ орхин явсан бөгөөд харин түүнийг 12 настай байхад ээж нь хаян явсан аж. Хүүг эмээ нь өсгөж, эргэн тойрныхны гутаан доромжлолтод байнга өртдөг тэрээр гэрээс гарахаа ч больсон байна.

Өвчтэй эрийн арьсны нөхцөл байдал сүүлийн жилүүдэд улам муудан, нүдний хараа ихэд суларсан гэнэ. Релой цахилгаанчин болохыг мөрөөддөг бөгөөд ихэнх цагийг гэртээ өнгөрөөн, цахилгаан хэрэгслүүд ухаж төнхөж суудаг аж.

Саяхан түүний тухай орон нутгийн нэгэн хүмүүнлэгийн байгууллага мэдээд, уг эрийг эмчлүүлэхээр томоохон хотод аваачсан байна. Эмч нарын өгүүлж буйгаар, түүнийг бүрэн гүйцэд эмчлэх боломжгүй хэдий ч өвчин шаналлыг нь зохих хэмжээгээр хөнгөвчлөх тусгай эм хэрэгслүүд байгаа гэжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *