Ямар эрчүүд хамгийн сайн нөхөр болж чаддаг вэ?

Эмэгтэйчүүд гэрлэлтийн тухай бодохдоо хүчирхэг, манлайлах чадвартай тийм эр хүнийг төсөөлдөг. Гэхдээ төсөөлсөн тэр хүн чинь сайн хань байж чаддаггүй нь нууц биш юм. Та магадгүй “альфа эр” гэж сонссон бол, танд альфа эрийн талаар ярьж байгааг ойлгож байгаа байх. Харин мэдэхгүй бол танд альфа-эр, бета-эр, омега-эр гэж чухам юу болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, омега-эрчүүд яагаад хамгийн сайн хань болдгийг танилцуулья.

1Эрчүүдийн үндсэн төрлүүд
1. Альфа эрчүүд

Энэ төрлийн эрчүүд олон эмэгтэйн мөрөөдөл болсоор ирсэн. Альфа эрчүүд аливаа юмны түрүүнд явдаг хүмүүс бөгөөд хүн бүрийн анхаарлын төвд байдаг. Тэд мөн үргэлж түрүүлж алхам хийдэг хүмүүс байдаг. Альфа эрчүүдэд хүч, ухаан, хурд гээд бүх зүйл байдаг. Тиймээс тэд өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй хүмүүс юм. Жишээ нь, хамгийн сайн чоно (альфа эр) үргэлж сүргийн түрүүнд явж эрэгчин, эмэгчин гээд бусдыгаа манлайлдаг шиг альфа эр ч мөн ийм байдаг. Гэхдээ хүмүүний амьдрал, тэр дундаа гэр бүлийн амьдралд альфа эрчүүд үргэлж сайн байж чаддаггүй. Тэд итгэл даахуйц биш байдаг бөгөөд ийм эрчүүдэд эмэгтэйчүүд жирэмсэн хаягдах эсвэл хүүхэдтэй үлдэж хоцрох байдал түгээмэл байдаг. Яг л араатан эмэгчнээ орхидог шиг. Альфа эрчүүдийн зүгээс энэ нийтлэг ойлголтыг үгүйсгэж маргалддаг ч нийтээр нь авч үзвэл ийм байдаг юм байна. Үнэндээ, альфа эрчүүдийн хувьд хоёр гэр бүлтэй эсвэл үүнээс олон эмэгтэй зэрэг харилцдаг байх нь элбэг бөгөөд тэднийхээ төлөө хариуцлага хүлээдэг. Хэрвээ түүнтэй дотно харилцаатай бол итгэл алдсан зарим үйлдлийг нь хүлцэж, 3-5 хүүхдийг нь төрүүлсний дараа л өөрийгөө жинхэнэ эхнэр нь гэж бодох хэрэгтэй. Азтай альфачууд эхнэртээ баригдалгүй амжуулсан байдаг. Альфачуудын дотор өрх гэрийг эрэгтэй хүн захирах ёстой гэсэн уламжлалт ёсыг баримтлагчид цөөнгүй бөгөөд тэд гэр бүлд давамгайлах үүрэгтэй оролцож, өөрийн шийдвэрээр бүхнийг шийдэх гэдэг.

2. Бета эрчүүд

Бета эрчүүд бол орлогчид юм. Удирдагч, манлайлагч нарыг солих үед суларсан зайг нөхдөг хүмүүс бол бетачууд. Зарим нь энэ боломжийг ашиглан дээш гардаг бол зарим нь өөрийгөө харуулж чадахгүй буцаад байрандаа очдог. Гэхдээ бетачууд альфачууд шиг яриагаараа манлайлдаггүй, чимээгүй хөдөлмөрөөрөө өөрсдийгөө харуулдаг. Бетачуудын ихэнх нь хувийн бизнес хөөхийн оронд корпорацид карьер хөөх замыг сонгодог. Бета эрчүүд хэрхэн “Хоёр дахь” байхаа мэддэг бөгөөд тэргүүн эгнээд зогсох гэж тэмцдэггүй. Гэхдээ тэд баг доторх хамгийн сайн тоглогч төдийгүй үүсвэр, нөөцийг бий болгогч. Бетачууд зөөлөндүү зан характертай, стресс багатай, хэр баргийн уурлаад байдаггүй хүмүүс байдаг. Тэдэнд юмыг тандаж мэдэхдээ гаргууд, ерөнхийдөө оюун ухааны ажилд илүү зохицдог. Ийм эрчүүд амжилттай ажиллаж, гэрлэдэг ч тэднийг байнга удирдаж чиглүүлж байх шаардлагатай. Хэрвээ тэд гэр бүлдээ тэргүүлэх байр суурьтай оролцох гэвэл ямар ч эмэгтэйтэй таардаггүй. Тиймээс эхнэр толгойтой юм уу цөөн тохиолдолд эхнэр, нөхөр хамтдаа гэрийн толгой байдаг.

3. Омега эрчүүд

Омега эрчүүд жинхэнэ хуучинсаг үзэлтнүүд бөгөөд тэд тогтвортой, найдвартай, итгэл даахуйц хүмүүс байдаг. Омегачууд үнэ цэнийг тогтвортой байдлаар хэмждэг агаад гол төлөв удирдагч, манлайлагч нарыг дагаж явдаг. Гэхдээ тэд өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг сайн гүйцэтгэдэг. Тэдэнд зүгээр л манлайлах чадвар дутдаг. Үнэндээ энэ нь тэдний бодсон шиг тийм хэцүү зүйл биш бөгөөд зүгээр л олны өмнө гараад ярихад л болно. Ингэдэггүйгээсээ болоод омегачууд байнга захирагдаж, даалгавар биелүүлж явдаг. Омегачууд бол сайн тоглогчид, бас сайн дагагчид. Тэд бусдын анхаарал татах дургүй учраас эрсдэл гаргаж хов живэнд ордоггүй. Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Тэд сексийн чадвараараа бусдын дээр гардаггүй ч олон эерэг зан чанартай хүмүүс юм.

2Гэр бүлийн амьдралд яагаад омегачууд илүү вэ?
Эмэгтэйчүүд ихэвчлэн альфа эрчүүдтэй гэрлэхийг хүсдэг. Альфачуудын манлайлах чадвар, өөртөө итгэлтэй байдал бүсгүйчүүдийг татдаг. Гэвч сэтгэл судлаачдын хэлж буйгаар омега эрчүүд аз жаргалтай гэр бүлийн амьдралд илүү тохирдог байна. Яагаад ингэж үзэх болсон шалтгаанаа тэд омега эрчүүдийн 7 эерэг зан характертай холбон тайлбарлажээ.

1. Буурьтай

Омегачууд олон найзтай байдаггүй. Учир нь тэд тооноос илүү чанарыг эрхэмлэдэг. Омега эрчүүд нийгмийн сүлжээгээр харилцахгүй дургүй, уулзаж ярилцах дуртай. Учир нь тэд компьютерийн цаанаас ярихаас илүүтэйгээр уулзаж байгаад илүү сэтгэлээ нээж, буурьтай ярилцахыг хүсдэг ба түүний итгэлт найзууд түүнтэй хамт байж сэтгэлээ онгойлгож ярилцдаг.

2. Халамжтай

Омега эрчүүд альфа эрчүүд шиг юун түрүүнд секс хийхийг боддоггүй. Тэд харилцаанд илүү хүмүүжилтэй ханддаг. Омега нөхрүүдийн хувьд таныг ажил дээрээ ядарсныг сонсоод дуртай массажийг тань хийж өгөхөөс буцахгүй. Омегачууд эхнэр болон хайртай бүсгүйгээ өөрийнхөө биеийн зөөлөн хэсэгтээ тэврээд кино үзэх дуртай. Үүнийг олон эмэгтэйчүүд хүсдэг.

3. Тайван

Альфа эрчүүд үдэшлэг, шоу цэнгээн дээр гялалзаж байхад омега эрчүүд гэртээ байж, гэр бүлээ тогтвортой байлгадаг. Омегачууд уурлана гэж бараг байхгүй бөгөөд маргаж, тэмцэлдэх дургүй. Хэрвээ тэднийг маш ихээр гомдоох юм бол тэд танд сайн сайхныг хүсээд зүгээр л чимээгүй яваад өгнө.

4. Энэрэнгүй

Альфа эрчүүд өөрийнх нь тухай бусад хүмүүс юу гэж байгаа бол гэдэгт санаа зовж байхад омега эрчүүд зүгээр л амьдралыг сайхнаар өнгөрүүлж байдаг. Омегачуудад зөвхөн өөрийгөө бодсон аминч үзэл байхгүй, тэд өөрсдийгөө мартан бусдыг энэрдэг тийм л хүмүүс. Гаднаас нь харахад омегачууд үргэлж бусдад тусалж өөрсдийгөө орхигдуулж, алдаж байгаа юм шиг харагддаг ч үнэндээ тийм биш. Тэдний сайхан сэтгэл шагнагдана. Ийм хүмүүс амжилтанд хүрэхдээ ойр тойрныхныгоо ашигладаггүй.

5. Сайхан сэтгэлтэй

Альфачууд эгоорч амин хувиа хичээж байхад омегачууд ийм зүйл цаг зарцуулдаггүй. Учир нь тэд бусдыг анхаарч, тэдэнд хэрэгтэй үед туслахад бэлэн байдаг. Ингэснээрээ тэд баатар болохыг хүсдэггүй, байгалиасаа ийм сайхан сэтгэлтэй.

6. Бусдыг ойлгодог

Омегачууд бусад хүмүүсийн мэдрэмжийг ойлгож чаддаг. Тэд бусдыг ойлгож, сэтгэлийн дэм өгөх чадвартай. Харин альфанд эдгээр гайхамшигтай чанарууд байдаггүй.

7. Даруухан

Омегачуудыг бүгд л даруухан, дуугүй гэж ярьдаг. Тэд дуу чимээтэй орчинд дургүй бөгөөд ийм орчинд ирэхдээ эхнэр, найз охин эсвэл өөрт таалагддаг эмэгтэйгээ дагаж ирсэн байдаг.

Бид альфа эрчүүдэд дуртай нийгэмд амьдарч байгаа нь жаахан таагүй. Гэхдээ эцсийн эцэст омегачууд сайн хань, итгэлт анд, тусархаг хөрш болдог. Тиймээс омегачуудын сэтгэлийг үл хүндэтгэж, даврах хэрэггүй. Учир нь тэд бол гайхалтай хүмүүс.

эх сурвалж: caak.mn

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *