Хулгана, Үхэр жилтний 2018 оны ерөнхий зурлага

Та ямар жилтэй вэ? Учир нь таныг төрсөн жилээр тань шинжиж, ирэх онд юу тохиолдож, ямар онцлох үйл явдал болохыг дуулгах гэж байна. Бид та бүхэндээ 12 жилийн зурхайг хоёр хоёроор нь түүвэрлэн хүргэхээр бэлтгэсэн бөгөөд “хулгана”, “үхэр” жилтэй бол анхаарлаа нааш нь хандуулаарай.

1Хулгана жил
Хулгана жилд: 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Нийгэмд байр сууриа олох чадвар сайтай, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг бөгөөд хэнтэй ч хэл амаа олох чадвартай юм. Тэд нэг зүйлийг хийнэ гэж зүтгэсэн бол бууж өгнө гэж бараг л байхгүй.

Хайр дурлал: Нэг хайрласан хүнээ орхиж, өөр нэгнээр солих тухай боддоггүй. Гэхдээ тухайн хүн тэднийг хайрлахгүй, тоохгүй санагдвал тэд араас нь хөөцөлдөж, намайг хайрлаач гэж хэзээ ч гуйхгүй хүмүүс юм.

Тохирох ажил: Бизнес эрхлэгч, улс төрч, зохиолч, жүжигчин, уран бүтээлч, тамирчин болон сэтгүүлч.

Аз авчрах өнгө: Улаан болон хар

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Луу болон бич

ХУЛГАНА ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ
1.Модон хулгана

1984 онд төрсөн хулгана жилтнүүдийг модон хулгана гэж нэрлэнэ. Азын тоо нь 1, аз хариулах тоо нь 7.

Ажил хэрэгч, ухаалаг хүмүүс байх бөгөөд ажил амьдралаа зэрэг зохицуулж, олон талд хувирч чаддаг гайхалтай. Тэд үргэлж завгүй байдаг төдийгүй үүндээ ч дуртай аж.

2. Гал хулгана

1996 онд төрсөн хулгана жилтнүүдийг гал хулгана гэж нэрлэнэ. Азын тоо нь 13, аз хариулах тоо нь 19.

Нийгмийн идэвх сайтай, өглөгч, сайхан сэтгэлтэй. Хэт биеэ даасан бөгөөд бусдаас заавар зөвлөгөө авах дургүй.

3. Шороон хулгана

1948 болон 2008 онд төрсөн хулгана жилтнүүдийг шороон хулгана гэж нэрлэнэ. Азын тоо нь 25, аз хариулах тоо нь 31.

Бусдад хайр халамжийг түгээж, аз жаргалыг авчирдаг. Ажилдаа эзэн нь болж чаддаг төдийгүй маш нямбай.

4. Төмөр хулгана

1960 онд төрсөн хулгана жилтнүүдийг гал хулгана гэж нэрлэнэ. Азын тоо нь 37, аз хариулах тоо нь 43.

Бусдын амжилтанд атаархаж, өөрийгөө дайчилж чаддаг хүмүүс. Тэд хэнд ч бууж өгөх дургүй бөгөөд алдаанаасаа суралцаж, урагш алхахыг зорьдог билээ.

5. Усан хулгана

1972 онд төрсөн хулгана жилтнүүдийг гал хулгана гэж нэрлэнэ. Азын тоо нь 49, аз хариулах тоо нь 55.

Дотогшоо хандлагатай, нууцлаг бөгөөд юу бодож байгаагаа хүн бүрт дэлгээд байдаггүй. Тэд чимээгүй явсаар амжилтанд хүрэх нь элбэг байдаг.

2018 ОНД ХУЛГАНУУДАД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
Хайр дурлал, гэр бүл
Гэр бүлтэй хулгануудын тухайд халуун дулаан уур амьсгал бүрдэж, харилцаа улам батжина. Харин хостой буюу хараахан гэр бүл болж амжаагүй хулганууд бүхнийг эрхэндээ байлгах гэсэн хүслээсээ болж, хайртай хүнээ гомдоож, өөрөөсөө холдон явуулж мэдэх аж. Ганц бие хулганууд овсгоотой сэргэлэн байж чадвал сэтгэлдээ бодож явдаг хүнээ өөрийн болгож чадна.

Ажил болон нийгмийн амьдрал
Том зүйл хийх гэж байгаа бол айж, сандралгүй шууд зүтгээд үзээрэй. Энэ жил та олз омгоор дүүрэн байх тул залхуурал, гутралаа хөөж явуулан, ажилдаа идэвхитэй байх хэрэгтэй. Хэрэв та өөрийгөө дайчилж чадвал амжилтанд хүрч чадах ажээ.

Эрүүл мэнд
Дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллосноор та ямар ч асуудалгүй, өвчин зовлонгүй байх болно. Эрүүл мэндийн тухайд асуудалгүй боловч та анхаарал болгоомжгүйгээр бэртэхийг үгүйсгэхгүй юм.

2Үхэр жил
Үхэр жилд: 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009 онд төрсөн хүмүүс багтана.

Онцлог шинж: Өөртөө итгэлтэй, ирээдүйн зорилгоо тодорхойлсон хүмүүс байдаг. Тэд цагийг хий дэмий өнгөрүүлэх дургүй төдийгүй бусдад цаг гаргаж, анхаарал хандуулах дуртай, дулаан энергитэй аж.

Хайр дурлал: Гэр бүлийнхэндээ бүх зүйлээ зориулахад ч бэлэн байдаг. Хэн нэгэнд дурлаж, хайрлахдаа удах боловч нэг дурласан бол гүн гүнзгий хайрлаж, ухаанаа алддаг байна.

Тохирох ажил: Багш, тогооч, эдийн засагч, улс төрч, археологич.

Аз авчрах өнгө: Ногоон болон хар.

Хайр дурлалын тал дээр тохирох жилүүд: Могой болон тахиа.

ҮХЭР ЖИЛТЭЙ ХҮМҮҮСИЙН АНГИЛАЛ
1. Модон үхэр

1985 онд төрсөн үхэр жилтнүүдийг модон үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 2, аз хариулах тоо нь 8 аж.

Ухаантай, биеэ даах чадвар өндөртэй бөгөөд нийгэмд дээгүүр байр суурь эзэлж, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж чаддаг юм. Бусдад үзэл бодлоо илэрхийлэхдээ огт эмээдэггүй.

2. Гал үхэр

1997 онд төрсөн үхэр жилтнүүдийг гал үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 14, аз хариулах тоо нь 20 аж.

Бүтээлч, эрч хүчтэй тэдний зан чанар нь амжилтанд хөтөлж, зөв шийдвэр гаргахад тусладаг. Хүн бүрт чадах чинээгээрээ туслах тэд бусдын хайр хүндэтгэлийг хүлээж явдаг билээ.

3. Шороон үхэр

1949 болон 2009 онд төрсөн үхэр жилтнүүдийг шороон үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 26, аз хариулах тоо нь 32 аж.

Тэвчээртэй, дотроо бодолтой бөгөөд өөрийн мөрөөдөл рүүгээ удаан боловч урагшилж, алхаж чаддаг байна.

4. Төмөр үхэр

1961 онд төрсөн үхэр жилтнүүдийг төмөр үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 38, аз хариулах тоо нь 44 аж.

Эцэж цуцахаа үл мэдэн ажиллаж, хөдөлмөрлөж чаддаг байна. Шудрага ёсыг эрхэмлэж, хүн бүртэй адил тэгш харьцдаг бөгөөд бусдаас үргэлж урмын үгсийг сонсдог аж.

5. Усан үхэр

1973 онд төрсөн үхэр жилтнүүдийг усан үхэр гэж нэрлэнэ. Азын тоо нь 50, аз хариулах тоо нь 56 аж.

Бага зэрэг зөрүүд зантай боловч маш тэвчээртэй. Өөрийн үзэл бодолдоо тууштай бат зогсож чадах бөгөөд хэн нэгний үгээр байх дургүй.

2018 ОНД ҮХРҮҮДЭД ЮУ ТОХИОЛДОХ ВЭ?
Хайр дурлал, гэр бүл
Гэр бүл, хосуудын харилцааны тухайд харьцангуй амар тайван, асуудалгүй байх аж. Хамгийн гол нь бүх зүйл таниас шалтгаална гэдгийг бүү мартаарай.

Ажил болон нийгмийн амьдрал
2018 онд үхэр жилтнүүд амжилт бүтээлээр дүүрэн байх аж. Зориглож хийсэн бүхэн тань бүтэж, өөрийнхөөрөө, тууштай байснаар алдрын оргилд гарч чадна. Мэдээж хичээж зүтгэхгүйгээр ажилдаа амжилт гаргана гэдэг бүтэхгүй зүйл билээ.

Эрүүл мэнд
Бусдад инээд хөөр бэлэглэж явснаар та өвчин зовлонгоос холуур тойрч гарах боломжтой.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *