Таны аз жаргалыг үгүй хийх 10 төрлийн хүн

Эргэн тойрны хүрээллээсээ хамаарч тухайн хүний зан чанар, ерөнхий байдал, сэтгэл санааны байдал зэрэг шалтгаалдаг. Таныг үргэлж шүүмжилдэг, эсвэл таныг араар тань үргэлж муулдаг байвал танд таалагдахгүй нь мэдээж шүү дээ. Тэгвэл дараах 10 төрлийн хүн таны амьдралд үргэлж саад болдог байна.

1Шүүмжлэгч
“Хөөх, чи урд талын үсээ тайрчихсан юм уу? Их зохиж байна. Гэхдээ надад зохидоггүй юм. Миний хувьд хэт өргөн духтай, эсвэл духан дээрээ үрчлээтэй хүмүүс урд талынхаа үсийг тайрдаг гэж боддог.”

Энэ өгүүлбэр танд танил санагдаж байна уу? Энэ төрлийн хүмүүс бусдыг шоолж, муулж өөрийнхөө давуу талыг гаргахыг эрмэлздэг. Тэд ёгтлол маягаар магтаал хүргэхийг хичээдэг байна. Дахин энэ төрлийн зан гаргуулахгүйн тулд нэг удаа өөдөөс нь хариу хэлэх хэрэгтэй. Тэд өөрсдийнх нь эсрэг ямар нэг зүйл хэлэхэд дургүй, сураагүй байдаг учир дахин таныг оролдохгүй.

2Хохирогч
Та хоёр олон жилийн турш уулзаагүй байж байгаад санамсаргүй байдлаар уулзжээ. Гэтэл таны найз үргэлж л гомдол мэдүүлж, бүхий л зүйл түүний эсрэг байгаа мэт ярина. Ингээд хэсэг хугацааны дараа дахин уулзахад мөн л гомдол мэдүүлж таниас мөнгө зээлэх, ажилд оруулж өгөөч, гэртээ нэг хонуулаач гэх мэт зүйлсийг гуйх болно.

Энэ төрлийн хүмүүсээс шууд харилцаагаа таслах хэрэгтэй бөгөөд тэд таныг өөрийн ашиг сонирхлын төлөө ашиглана.

3Гутранги үзэлтэй
Тэд үргэлж дэмий санаа зовдог гутранги үзэлтэй бөгөөд үргэлж ямар нэг зүйл буруу болох мэтээр бусдад тайлбар хүргэдэг. Энэ төрлийн хүмүүстэй харилцсанаар та илүү их стресстэж, аливаа асуудлыг ухаалгаар шийдвэрлэх боломжгүй болдог.

Ингээд та тухайн хүний байдалд уусаж бүхий л зүйлийг хар бараанаар хүлээн авах болно. Тиймээс гутранги үзэлтэй хүмүүсээс зайгаа барьж, өөрийн сэтгэл санааг тайван байлгаарай.

4Хоёр нүүртэй
Тэд таны нүд рүү хараад таныг дэмжиж, үргэлж таны талд байгаа мэтээр өөрийгөө ойлгуулдаг. Харин эргэж явах төдийд л таныг араар тань муулж, хуурамч мэдээлэл тараах нь бий.

Энэ төрлийн хүмүүс бусдад таалагдсанаар өөрөө амжилтанд хүрэхийг хүсдэг. Тэднийг найдвартай хүмүүс гэж хэлж болохгүй бөгөөд өөрт нь ашигтай тохиолдолд таныг ямар ч өнцгөөс бусдад ойлгуулж мэднэ.

5Амиа хичээсэн
Амиа хичээсэн хүмүүс бусдын анхаарал, халамжаар тэжээгдэж байдаг. Тэд хохирогчиддоо олон төрлийн зүйл амладаг бөгөөд мэдээж хэлсэндээ хэзээ ч хүрдэггүй. Өөрийн ашгийн төлөө таныг ашигладаг хүмүүсийн нэг бол амиа хичээгчид юм. Энэ төрлийн хүмүүсээс мөн л зайгаа барих хэрэгтэй бөгөөд тэд зөвхөн өөрсдийгөө л бодно.

6Өнгөрсөн дурсамж
Та хоёр хоорондоо хамааралтай байхаа болиод хэдий удаж байгаа ч өнгөрсөн дурсамжиндаа хөтлөгдөж тухайн хүнийг өөрийн амьдралдаа оруулсаар л байх болно. Хэрвээ та хоёрын хооронд аль хэдийн бүх зүйл дууссан бол өнгөрсөн дурсамжийг бодож амьдралдаа эргэн оруулах хэрэггүй.

7Худал амлагч
“Бид заавал далайгаар аялах болно”, “Хагас жилийн дараа бид гэрлэх болно” гэх мэт байнга худал амладаг хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй. Тэд таныг хуурамч амлалтаар тэжээж байна. Хэрвээ таны амьдралд байнга ямар нэг зүйл амладаг хэрнээ мартсан гэсэн шалтгаанаар амлалтандаа хүрдэггүй хүн байгаа бол зайгаа барих хэрэгтэй болов уу.

8Намайг байгаагаар минь хүлээж ав
Өөрийн бүхий л сул талыг зарим хүмүүс “Би ийм л хүн” гэсэн үгийн дор зөвтгөдөг. Тэд ямар ч хамаагүй шалтгаанаар хэрүүл хийж чадах бөгөөд “Би ийм л хүн” хэмээн өөрийгөө үргэлж зөвтгөх нь бий. Энэ төрлийн хүмүүс хүн бүр өөрийг нь байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй гэдэгт итгэлтэй байдаг.

Хэрвээ таны амьдралд намайг байгаагаар минь хүлээж ав гэсэн ойлголттой хүмүүс байдаг бол зайгаа барих хэрэгтэй болох нь ээ. Таны төлөө ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсэхгүй байгаа хүнд та яагаад бууж өгөх ёстой гэж?

9Гомдомхой
Гомдомхой хүмүүс таны нэг л алдааг бүхий л үдшийн турш гунигт дурсамжуудаа сэргээх бай болгодог. Та хэдийгээр маш олон удаа уучлалт гуйсан ч боломж гарах үед л таны алдааг сануулдаг. Ингээд та өөрийгөө үргэлж буруутай мэт бодож, гутранги үзэлд автах болно. Өөрийнхөө сайн сайхны төлөө энэ төрлийн хүмүүсээс зайгаа барих хэрэгтэй.

10Атаархуу
Тэд үргэлж гомдоллодог бөгөөд амьдрал нь үргэлж бусад хүмүүсээс муу байгаа мэтээр ярьдаг. Зүгээр байдаг л нэг сайн мэдээ хүртэл тэдний атаархлыг төрүүлдэг. Энэ төрлийн хүмүүстэй харьцсаны дараа таны сэтгэл санаа төдийлөн таатай байдаггүй болов уу.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *