“МИНТ ИНТЕРНЭШНЛ” ГРУПП ДҮҮРГИЙНХЭЭ НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ УТЛАГЫН АППАРАТ ХАНДИВЛАЖЭЭ

“Минт Интернэшнл” групп Шинэ оны босгон дээр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 20 ширхэг утлагын аппарат, мөн тус дүүргийн 15 хорооны Өрхийн эмнэлэгт зургаан аппаратыг тус тус хандивласан байна. Тус групп нь эл ажлыг зохион байгуулахдаа Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэн нэгэнд тус дэм болж, аз жаргал, инээд хөөр бэлэглэх зорилгоор сэтгэл зүрхээрээ нэгдэн сайн үйлсийн аянд нэг баг болон ажиллажээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Эмнэлгийн ачаалал энгийн үеэс хоёр дахин нэмэгдэж, эм тариа, бусад эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж дутагддаг билээ. Үүнийг “Минт Интернэшнл” групп олж харан, судалгаа хийж энэ удаад сайн үйлсийн аянаа ийнхүү эмнэлгийн зүг хандуулсан байна. Түүнчлэн тэд энэхүү ажлыг зохион байгуулахдаа дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 115 хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг гардуулан өгчээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *