ХУЛГАНА ҮХЭР БАР ЖИЛТНИЙ 2018 оны ерөнхий зурлага

Улиран одож буй тахиа жил бидэнд сайн сайхан, гэрэл гэгээтэй олон арван дурсамжийг бэлэглэсээр буцах цаг нь нэгэнт хаяанд иржээ. Тэгвэл айлчлан ирж буй Нохой жил бидэнд юуг авчирч байгаа бол? Энэ удаагийнхаа нийтлэлээрээ 12 жилтнийхээ зурлагыг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна. Өөрсдийнхөө зурхайг анхааралтай уншаад анхааруулж сануулсан зүйлсийг марталгүй мөрдөж, 2018 ондоо өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхыг уншигч та бүхэндээ хүсэн ерөөе.

1Хулгана жилтэн
Модон нохой жил хулгана жилтнүүдийн хувьд таатай жил байх төлөвтэй. Эрч хүч, хүч чадлын одны нөлөөнд байх учраас энэ жил нэр алдарт хүрч, карьерын хувьд өсөн дэвжих шинжтэй байна. Гэхдээ тушаал дэвшихийн тулд олон тооны саад бартааг даван туулах хэрэгтэй болно. Хайр дурлалын хувьд тогтворгүй байх бол санхүүгийн тал дээр алдагдалд орох өндөр магадлалтай байгааг од эрхэс анхааруулж байна.

Эд баялаг: Хулганууд энэ оны туршид орлого сайн олох болно. Нэн ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хулгана жилтнүүд олон сайхан зүйлсийг бүтээнэ гэнэ шүү. Харин бизнес эрхлэгчдэд нохой жил мэдэгдэхүйц их хэмжээний ашгийг авчрахгүй бөгөөд бага зэрэг азгүй байх болно. Хулгана жилтэнүүд гэр бүлийнхээ гишүүдийн тансаг хэрэглээнд хяналт тавьж байхгүй бол санхүүгийн алдагдалд орох эрсдэлтэй ба гэр бүлийнхээ ахмад настануудыг хашир байхыг зааж сурган, муу хүмүүст хууртагдахгүй байх тал дээр анхаарах ёстой. Мөн янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийхдээ хашир хянамгай байж, энгийн амьдралаар амьдрахыг хичээх хичээгээрэй.

Карьер
Ерөнхийдөө энэ жил хулгана жилтнийг албан тушаал дэвшихэд ээлтэй байх болно. Оффист ажилладаг хулгана жилтнүүд өөрийнхөө ур чадварыг харуулан албан тушаал ахина. Тэднээс гадна цэрэг, армийн салбарт ажилладаг хүмүүс тушаал дэвших өндөр магадлалтай. Ном зохиол, кино урлаг, дизайн, зар сурталчилгааны салбарынханд энэ жил тун гайхалтай санаанууд орж ирэх бөгөөд үүнийхээ ачаар үйлчлүүлэгч болон удирдлагынхаа хайр хүндэтгэлийг хүлээж карьерын хувьд нэг шат ахина. Гарч буй жилдээ ажлынхаа хүмүүстэй нэлээд маргалдах шинжтэй байгаа учраас өөрийгөө хянаж хэрүүл маргаан гаргахгүй байхыг хичээгээрэй. Таныг том компани авч ажиллуулъя л гээгүй бол одоо ажиллаж байгаа газраа битгий орхиорой. Эндээ тушаал дэвшихийг бодсон нь дээр шүү.

Хайр дурлал: Зөвхөн өөрийгөө боддог, өөрийгөө л үнэлдэг зангаасаа болж хүнд дурласан ч бүтэлгүйтэх магадлал өндөртэй байна. Тэгвэл зарим хулгана жилтнүүд хүнд дурлаж үерхэх боловч гэр бүлийнхэн нь дургүйцэх учраас нэлээд шаналах шинжтэй. Гэвч энэ бүхэн удаан үргэлжлэхгүй ээ. Таны хайртай хүнийг аажимдаа хүлээн зөвшөөрнө. Нэгэнт гэр бүл болсон хулгана жилтнүүд зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулаад байлгүйгээр хань ижлээ хайрлан халамжлаарай. Хайраа олсон хулганууд энэ жил хайртай хүндээ гэнэт дургүй болж магадгүй бөгөөд хайр дурлал нь мухардалд орж болзошгүй.

Эрүүл мэнд: Энэ жил хулгана жилтнүүд маань маш амархан осол гэмтэлд өртөх төлөвтэй байгаа тул өдөр бүр хянамгай байхыг зөвлөж байна. Гэр бүлийн аз жаргалтай байдалд таагүй байдал үзүүлдэг од хулгана жилтэнүүдэд нөлөөлөх учраас аав ээж, эмээ өвөө зэрэг ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Осол гэмтэлд өртөх магадлалтай учраас эрсдэл ихтэй спортын төрлөөр хичээллэж, ядарсан үедээ жолоо барьж болохгүйгээс гадна далайн эргээс хол байхыг од эрхэс анхааруулж байна.

2Үхэр жилтэн
2018 онд Үхэр жилтэнүүд заримдаа азтай заримдаа азгүй байх төлөвтэй байгаа тул санхүүгийн алдагдалд орж, ил болон далд байдлаар бусадтай өрсөлдөж, шүүхээр заргалдаж байж эд хөрөнгөтэй болох шинжтэй байна. Өөрөөр хэлэх юм бол үхэр жилтнүүдийг асуудалд ороход найз нөхөд, танил тал нь тусалж хүнд нөхцөл байдлаас нь аврах бөгөөд хэрэв танд тэвчээр, хичээл зүтгэл л байх юм бол бүхнийг туулж гарч чадах болно. Тийм учраас та өөрийнхөө тогтворгүй сэтгэлийг аль болох тайван байлгаж өөрт тулгарсан асуудлуудаа зохицуулж шийдэх учиртай юм. Энэ жил та нэг газраа л байгаад байлгүйгээр бусдын баярт үйл явдалд аль болох олон оролцож өөртөө үүссэн сөрөг энергийг үгүй хийх нь зөв ба буяны ажил болон хүнд өвчтэй байгаа хүнийг эргэх зэрэг сөрөг энерги дагуулсан зүйлсийг бага хийх хэрэгтэй ажээ.

Эд баялаг: Хүмүүсийн хоорондын харилцааг үгүй хийдэг одны нөлөөгөөр үхэр жилтэй хүмүүс өөрийн ханьдаа хууртаж сэтгэл санаагаар унах өндөр магадлалтай байгаа юм. Үүнээс гадна эдийн засгийн ноцтой хохирлыг ч амсах магадлал байгаа ажээ. Энэ жил үхэр жилтнүүд ханьтайгаа харилцах харилцаандаа ихээхэн анхаарал тавих хэрэгтэй ба ашиг орлогын төлөө олон жил нөхөрлөсөн найзаа мартах учиргүй. Эс бөгөөс та онгоцтойгоо усанд живэх болно шүү. Аргагүй нөхцөл байдал үүсч найз нөхөд, хамаатан саднууддаа мөнгө зээлүүлэхээс өөр аргагүй болвол заавал ч үгүй бичгээр гэрээ үйлдэж баталгаа авах ёстой гэдгээ бүү мартаарай. Санхүүгийн одны байрлал таагүй байгаагийн улмаас үхэр жилтнүүд энэ жил мөнгө, хөрөнгө хуримтлуулж огт чадахгүй нь ээ. Гэхдээ та загвар, үнэт эдлэл болон эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг нэгэн бол таны орлого тун давгүй байх болно гэдгийг од эрхэс хэлж байна.

Карьер
Хүч чадлыг бэлэгдэгч одны нөлөөгөөр энэ жил үхэр жилтнүүд маань тушаал дэвших өндөр магадлалтай байна. Энэ нь онцгойлон цэрэг арми болон бүтээлч ажил эрхэлдэг хүмүүст хамаарах ба таны эмэгтэй удирдлага чин сэтгэлийг тань үнэлж тушаал дэвшүүлэх юмуу эс бөгөөс чухал албан тушаалд таныг томилох болно. Ажлын газрын хүмүүстэйгээ хамтран ажиллаж, хөдөлмөрийнхөө үр шимийг тэдэнтэйгээ хуваалцаарай. Ямарваа нэгэн сөргөлдөөн үүссэн нөхцөлд эр зоригоо гайхуулах гэсний хэрэггүй. Үүнийг умартвал шүүхэд дуудагдаж, шоронд орох нөхцөл байдал ч таныг хүлээж байна. Та хэрвээ одоогийнхоо ажлыг өөрчилж өөр компанид орохыг хүсч байгаа бол таныг тэгсэний хэрэггүй хэмээн од эрхэс зөвлөж байна. Таны хувьд энэ жил бол ажил мэргэжил, ажлын газраа өөрчлөхөд тохиромжгүй.

Хайр дурлал: Ганц бие үхэр жилтнүүд энэ жил өөртэйгөө ижилхэн боловсрол, ар гэрийн байдалтай бүсгүйтэй учрах бол зарим үхэр жилтнүүд хэтэрхий хашир болгоомжтой зангаасаа болж сайхан боломжийг алдана. Харин ганц бие бүсгүйчүүд маань найз нөхөд, хамаатан садныхаа тусламжтайгаар найз залуутай болох болно. Зарим тохиолдолд Фенг Шуйгийн хайр дууддаг зүүлт хэрэгслийг зүүснээр хайр дурлалын тал дээр амжилтанд хүрдэг билээ. Харин хэдийнэ хайрлах хүнээ олсон үхэр жилтнүүд хайртыгаа хардаж, гутарч, тун чиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байх учраас хайрттайгаа харьцахдаа тодорхой хэмжээний зай барьж, аль болох тайван байхыг хичээгээрэй. Үүнээс гадна сайхан энергитэй баяр хөөртэй үйл явдлуудад оролцож байвал таны эерэг энергийн хэмжээ нэмэгдэнэ шүү. Хайр дурлалын харилцаагаа сайжруулахын тулд хайртай хүнтэйгээ аялах нь гайхалтай зөв алхам болох болно.

Эрүүл мэнд: Энэ онд үхэр жилтнүүд осол гэмтэлд өртөх магадлалтай байгаа тул нуруу, хүзүүгээ гэмтээхээс сэргийлээрэй. Хэт их биеийн хүч, булчингийн ажиллагаа шаардсан дасгал хөдөлгөөнүүд нь үе мөчөө гэмтээж, булгалах үндэс суурь болдог тул анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм. Бүтэн жилийн турш таны сэтгэл санаа тогтворгүй байх тул нойргүйдэж болзошгүй. Сэтгэлээ тавгүйтвэл найз нөхөдтэйгөө дэлгүүр хэсч, аяга цай уунгаа ярилцаж, салхинд алхах юм уу байгальтайгаа ойрхон байгаарай.

3Бар жилтэн
Зурхайн ухаан ёсоор нохой жил болон бар жил нь хоорондоо тун сайн нийцэлтэй байдаг учраас бар жилтэнүүд 2018 ондоо алзахгүй сайхан байх төлөв харагдаж байна. Гэхдээ зан авирыг удирддаг тааламжгүй одны нөлөөгөөр энэ онд бар жилтнүүд ерөнхийдөө тайван бус, сэтгэл санааны тогтворгүй байдалтай байх бөгөөд хэр баргийн хүнд итгэж чадахгүй нь бололтой. Энэ одны нөлөөнд орсноор та туйлын хартай, сэжигч нэгэн болон хувирах бөгөөд гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө ийм л хандлагаар харилцах болно. Үүнээс гадна шүүхэд дуудагдаж, зарга хийх магадлалтай байгаа тул хууль дүрмийг сайтар судалж, гэрээ хэлэлцээр хийхдээ зүйл заалт болгонтой нь нягтлан танилцахыг танд зөвлөе. Ерөнхийд нь дүгнээд үзвэл таны энэ оны зурхай тун дажгүй байх хэдий ч гол саад нь таны зан авир байх болно. Ямарваа нэгэн асуудалтай тулгарвал сэтгэлийн хөөрлөөрөө биш харин уужуу тайвуу байдлаар оюун дүгнэлт хийж байж эцсийн шийдээ гаргахыг од эрхэс зөвлөж байна.

Эд баялаг: 2018 онд бар жилтнүүд боломжийн сайхан орлоготой байх бөгөөд санхүүгийн хэд хэдэн эх үүсвэр гарч ирэх болно. Хэрэв та оффисын ажилтан бол таныг удирдлага тань тушаал дэвшүүлэх магадлалтай байгаа бол бизнес эрхлэгчдийг энэ жилдээ өөрийнхөө бизнесийг өргөжүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн байдлыг удирддаг од энэ жил “олон янзын ааштай” байх тул мөнгөтэй холбоотой хэрэг явдлыг шийдвэрлэхдээ туйлын болгоомжтой хандаарай.

Карьер
Оффисын ажилчдын хувьд энэ жил ажил төрөл туйлын бүтэмжтэй сайхан явагдах бөгөөд хэрэв та мэрийж үнэхээр чадах аваас тушаал дэвшихгүй гэх газаргүй. Энэ онд таны ажил, сурлага тун сайн байх болно. Хэрэв та хүсч байвал өөрийн гэсэн дэлгүүр юм уу компанитай болж түүнийгээ удирдаж, бизнесээ өргөжүүлэхийн хажуугаар өөрийнхөө нэр хүндийг ч бас өсгөөд авахад зүгээр. Хэрэв та энэ жил ажлаа өөрчлөхийг хүсч байгаа бол яг тохиромжтой үе нь мөн. Таныг хорлох гэсэн хүмүүсээс хол байж, бага ярьж, их ажиллан даруу төлөв байхаа бүү мартаарай. Ажилтай холбоотой гэрээ хэлэлцээр хийх хэрэг гарвал гэрээгээ сайтар уншиж танилцах шаардлагатай шүү. Эс бөгөөс хуулийн байгууллагаар явах хэрэг ч гарч мэдэх юм.

Хайр дурлал: Энэ жил ихэнх бар жилтнүүд өөрийнхөө хамаг анхаарлыг ажил төрөлдөө л зориулах учраас хайр дурлал, сэтгэл хөдлөлийг үл анзааран ганц бие байх төлөвтэй. Хэрэв та ганц бие байхаас үнэхээр залхаж байгаа бол найз нөхөд, ажлын газрын хүмүүсийнхээ зохион байгуулж байгаа үдэшлэг, уулзалтанд идэвхтэй хамрагдаж мөрөөдлийнхөө хайрыг олж аваарай. Хэрэв та хайраа нэгэнт олж хуримаа хийсэн бол хайр дурлал, ханиа мартаж хамаг анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх гээд байх болно. Энэ нь мэдээж хэрэг сайн зүйл биш учраас та ажил болон хувийн амьдралаа жигд зохицуулах хэрэгтэй шүү. Мөн түүнчлэн хайртыгаа хардаж, үргэлж сэтгэл санааны тогтворгүй байдалтай байснаар та хайртаасаа хөндийрч эс бөгөөс үргэлж таарамжгүй харилцаатай байх болно.

Эрүүл мэнд: Ерөнхийд нь авч үзэх юм бол бар жилтнүүдийн эрүүл мэнд асуудалгүй байх боловч та настай аав ээж, эмээ өвөө болон бага насны хүүхдүүдээ байнга анхаарч байх ёстой болох нь ээ. Таны эрүүл мэнд асуудалгүй байх боловч бусад хүмүүст итгэхгүй сэжиглэж, үргэлж тайван бус байх болно. Дээр дурдсанчлан оршуулганд явахынхаа оронд баяр ёслол, хурим найр зэрэг эерэг энергиэр өөрийгөө дүүргэж болох газрууд руу очоорой. Ажлын асар их ачаалал, тогтворгүй зан аашаа ялан дийлэхийн тулд намуухан хөгжим сонсож, хөнгөн биеийн тамираар хичээллэх нь тустай байх болно. Мэдрэлийн систем болон хоол боловсруулах системээ муутгахаас сэргийлж ногоо, жимсийг тогтмол зөв хэрэглэж заншаарай.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *