Хяналтын камерт бичигдэж үлдсэн оддын ичмээр үйлдлүүд

Холливуудын ертөнц сайхан бүхнээр дүүрэн. Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр оддын хийж байсан ичгэвтэр үйлдлүүд гэж байна. Харин тэдгээр нь хяналтын камерт бичигдэн үлдэж, олон нийтийн сүлжээгээр цацагдан, тухайн уран бүтээлчийн нэр хүндэд сэв суулгаж байсан удаатай. Бид өнөөдөр та бүхэндээ хяналтын камерт бичигдэж үлдсэн оддын ичмээр үйлдлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

16Реппер Жэй Зи ба Соланжи Ноулаз
“Met Ball” бол оддын хувьд хамгийн гайхалтай, тэсэн ядан хүлээдэг томоохон цуглаануудын нэг билээ. Харин реппер Жэй Зи болон түүний эхнэрийн дүү Соланжи нарын хувьд тулааны талбар болсон үе саяхан. Цахилгаан шатанд Соланж хүргэх ах болох Жэй Зи руу дайрч, түүний биед халдаж, хэд хэд цохисон нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байна. Энэ нь цахим сүлжээнд тархаж, багагүй шуугиан тарьсан бөгөөд реппер эр хадам дүүдээ огт муу санадаггүй, тэр бүхэн үл ойлголцол байсан хэмээн тайлбар хийсэн байдаг.

15Ким Кардашиан халдлагад өртжээ
Парист болсон халдлагаас хэдхэн сарын дараа халдлагын үеийн бичлэг цацагдсан. Шөнийн 2 цаг өнгөрч байхад дугуйтай этгээд Кимийн гэр рүү гэнэт дайрч 3,5 сая фунтын үнэтэй 20 каратын очир эрдэнийн шигтгээтэй сүйн бөгжийг нь дээрэмдсэн байна. Хэрэг болох үед Ким өрөөндөө ганцаараа байсан бөгөөд түүний хамгаалагч Паскал эгч дүү хоёрыг нь хамгаалахаар шөнийн клуб руу явсан байжээ.

14Ариана Гранди хэт өллсөн үү
Калифорниагийн Вифе Донатсын хүлээлтийн эгнээнд зогсож байхдаа дуучин бүсгүй Ариана Гранди цагирган боовыг долоож буй бичлэг цацагдаж олон нийтийг багагүй цочроосон юм. Түүн шиг хангалттай мөнгөтэй хүн идмээр санагдсан бол зүгээр л худалдаж авалгүй, яагаад боовыг долоож орхисон юм бол? Түүний шүлс болсон цагирган боовыг өөр нэгэн мөнгөөрөө худалдаж авна гэдэг арай л утгагүй санагдана. Тиймдээ ч олон нийт түүний энэхүү үйлдэлд шүүмжлэлтэй хандаж, маш бүдүүлэг, ухаан муутай гэхчлэн элдвээр харааж байв.

13Рийз Вийтэрспүүний баривчлагдаж байгаа бичлэг
Жүжигчин Рийз Вийтэрспүүн зохисгүй авир гаргаснаас болж баривчлагдсан цаг саяхан мэт санагдавч хэдийн 5 жил өнгөрчээ. 2013 онд тэрээр нөхрийнхөө хамт машинтай явж байхад нь цагдаа нар зогсоож, нөхрийг нь согтууруулах уусан болохыг тогтоогдсон байна. Харин үүнд нь жүжигчин бүсгүй уурлаж, цагдаа руу дайрч, элдвээр хараасан аж. Болсон явдлын талаар Рийз нэгэн сэтгүүлд “Хүмүүсийн хүлээж байсан, бодож байсан хүн нь би биш гэдгийг харуулсан явдал болсон. Миний бодлоор хүмүүс хэвлэлийнхэн ямар байдлаар харуулна яг тийм байдлаар хүлээж авдаг байх. Гэхдээ энэ бол хүнд байдаг л зан араншингийн нэг хэлбэр. Бид бүгд алдаа хийдэг шүү дээ” зэргээр тайлбарласан байна.

12Кэвин Хартын эхнэрээ хуурсан бичлэг
Өөрийнх нь хүүхдийг тээж байгаа сүйт бүсгүй Энико Пэришийг өөр бүсгүйтэй нийлэн хуурч байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан даруйд жүжигчин Кэвин Харт маш их уурлаж, өөрийг нь сүрдүүлэхийг оролдож байна гэж үзэн АНУ-ын ТЕГ-т шалгуулахыг хүсчээ. Ямартай ч тэр жирэмсэн эхнэрээ хуурсан нь үнэн болж таарсан боловч, түүний алдааг бусад хүмүүс мөнгө олох гэж ашиглаж байгаа нь огтхон ч таалагдаагүй тул, тэрээр цагдаагийн байгууллагад хандсан байдаг.

11Жэйми Лин Спирсийн үүсгэсэн зэвсэгт маргаан
Спирсийн эгч дүүс дуулиан шуугианд тун ч дуртай бололтой. Хачиртай талхны дэлгүүрийн хамгаалалтын камерт попын гүнжийн үеэл Лин Спирс маргаан үүсгэж маш том хутга барин эргүүлж байгаа нь бичигджээ. Маргаан хэсэг бүлэг хүмүүсийн дунд үүссэн ба Лин найзыгаа маргаан дундаас гаргаж худалдагчийн ширээний ард гарч том хутга шүүрч аваад эргүүлжээ. Мэдээж ажилчид цагдаа дуудсан байна. Харин болсон явдлыг хэрхэн тайлбарласныг таашгүй. Лин Спирс 16 насандаа ээж болсноор өөрийгөө томоогүй нэгэн гэдгээ баталсан ба хүүхдийнхээ сайн ээж байхын тулд өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх шаардлагатай байгаагаа ч хэлжээ.

10Рианна камер байгаа эсэхийг шалгаагүйдээ харамсав
Халуун цуст дуучин бусгүй Рианна энэ бичлэгийг олон нийтэд дэлгэсэн хэнийг ч болов хатуухан зандрах байсан болов уу. Коачелла фестивалын үеэр хийгдсэн уг бичлэгт Рианна үл мэдэгдэх бодис бэлдэж байгаагаар гарсан байна. Харин энэ нь дуучин бүсгүйн хувьд анх удаа ийм байдалтай гарч байгаа бичлэг биш юм. 2 жилийн өмнө бас нэгэн фестивалын үеэр бүсгүй мөн л үл мэдэгдэх бодисыг хуваан бэлдэж байгаа нь харагдсан. Бичлэг цахим ертөнцөд тавигдмагц дуучин нэн даруй тайлбар хийж “Чиний хараал идсэн өгзөг үнэхээр миний тэвчээрийг барж байна гээч. Наадхыг чинь харсан ямар ч тэнэг зүгээр л нэг тамхи гэдгийг нь мэдчихнэ. Хэн навчин тамхи сорохов дээ. Хамраа чимхэн найтаалгах хүн бүр хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа гэсэн үг биш шүү” гэх зэргээр нэлээд хатуухан хэлжээ. Удалгүй өнөөх тайлбар устаж хүлцэл өчсөн тайлбар тавигдсан байна.

4Орландо Блүүм Кэти Перриг хуурсан
Эдгээр зургууд олон нийтэд ил болсны дараа тун удалгүй Кати Перри Карибын тэнгисийн дээрэмчдийн жүжигчин залууг орхисон. Жүжигчин Орландо Блүүм нь дуучин Селена Гомезийн аялан тоглолтын дараа Лас Вегасын нэгэн шөнийн клубт дуучин бүсгүйтэй ихэд дотно байгаа нь зурагт тодхон харагдах ба залуус клубээс хөтлөлцөн гарчээ.

Харин Кэти Перригийн хувьд иймэрхүү явдлыг зүгээр нэг замхруулаад өнгөрөхийг тэвчдэггүй нэгэн. Тэр хариугаа тун ч гаргууд авч чадсан. Селенаг дуучин Вийкэндээс салсны маргааш нь Кэти Перри Вийкэндтэй оройн хоолонд орсон байна.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *