“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд тайзнаас буугаад ямар харагддаг вэ?

Ямар ч өө сэвгүй, төгс төгөлдөр эмэгтэй гэж байдаг болов уу? Үүнд ихэнх хүмүүс үгүй гэж хариулах болов уу. Учир нь тэд эмэгтэй хүнийг будаг, дэгжин хувцас амилуулдаг хэмээн ташаа ойлгодогтой холбоотой. Ялангуяа “Victoria’s Secret”-ийн халуухан сахиусан тэнгэрүүдийг харсан хүмүүс, тэднийг тайзнаас буугаад бидэнтэй зэрэгцээд алхвал ялгагдах зүйлгүй хэмээн дутуу үнэлдэг. Тэгвэл та бүхэндээ дэлхийн супер загвар өмсөгчид тайзны будалтгүй, халуухан хувцасгүй үедээ ямар харагддаг болохыг сонирхуулъя.

1Жизел Бундхен (Gisele Bündchen)
Хэсэг хугацаанд загварын тайзнаас холдоод байгаа Жизел Бундхен халамжит ээж, сайн эхнэр байхад анхаарлаа хандуулж байгаа. Бидний төсөөлж л чадах тийм амьдралаар амьдарч байгаа түүний гоо үзэсгэлэн зураг бүр дээр гэрэлтэж байна. Одоо түүнийг халуухан бүсгүй гэхээсээ илүү намбатай эмэгтэй гэж хэлэхээр болжээ. Жизел түүхэндээ Викториа Секретийн хамгийн их ашиг орлоготой модель хэмээн бичигдсэн билээ.

2Адриана Лима (Adriana Lima)
Сонирхолтой баримт: Адриана 27 нас хүрч, хуучин нөхөр Марко Жариктайгаа хуримаа хийх хүртлээ хүнтэй унтаж үзээгүй байсан. Энэ үнэхээр хачирхалтай биш гэж үү. Тас хар үс, гялалзсан цэнхэр нүд нь түүнийг бусдаас онцгой харагдуулдаг билээ. Мөн тэрээр хайр дурлалын амьдралд төдийлөн ач холбогдол өгдөггүй бөгөөд түүн шиг сайхан бүсгүйн араас мянган мянган залуу хөлөө хугалах шахам гүйх боловч, Адриана тэднийг биш үр хүүхэд, ажлаа сонгосоор иржээ. Дээрхи зурганд тэр ямар нэг будаггүй байгаа бөгөөд дөнгөж сэрээд авсан зураг гэнэ.

3Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)
Түүний шөвгөр нүүр, тахиралдсан хөмсөг нь гайхалтай зохицосны дээр сахиусан тэнгэрүүдээс ээж болсон ч халуухан хэвээр байгаа бүсгүйчүүдийн тоонд яах аргагүй багтана. Алессандра гудамжинд жинсэн өмд, подволктой, үсээ ардаа боогоод явж байсан ч гайхалтай харагдах нь ойлгомжтой.

4Миранда Керр (Miranda Kerr)
Чимхээд авмаар хөөрхөн булцгар хэрнээ хонхойдог хацартай Миранда маань сүүлийн үед өөрийн гаргасан “Kora Organics” гэх органик гоо сайхны брендийн үйл ажиллагаанд бүх анхаарлаа хандуулах болжээ. Тэрбумтан Эван Спижелтэй гэрлэснийхээ дараа өөрийн гэсэн хаант улсаа бүтээж байгаа нь энэ аж. Мөн 2 дахь хүүхдээ өлгийдөн авахаар төлөвлөж байгаа түүний эхний хүүхэд хуучин нөхөр Орланда Блүүмийнх юм. Хүүхэд шиг гэнэн хонгор царайтай түүнийг зүгээр халуухан моделын кареераа орхин бизнес эрхэлж байгааг нь хараад бахархахгүй байхын аргагүй.

5Лили Алдридж (Lily Aldridge)
Лили Алдридж бол Америк гаралтай хэрнээ өвөрмөц төрхтэй цөөн хэдэн моделиудын нэг юм. Гэхдээ тэр модель болно гэдэгтээ маш итгэлгүй байжээ. “Harper’s Bazaar” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би жоохон байхдаа хэзээ ч өөрийгөө Викториа Секретсийн модел болно гэж төсөөлж байгаагүй. Би багаасаа л DJ эсвэл хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан” гэжээ. Тэрээр 2009 онд моделийн кареераа эхлүүлж, Калеб Фолловилтэй гэрлэсэн юм. Хосууд нэг охинтой бөгөөд Лилигийн ээж Лаура Лионс нь 70-аад оны үед “Playboy” сэтгүүлийн модель байсан түүхтэй.

6Карли Клосс (Karlie Kloss)
Карли Клосс бол өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө олонд танигдсан нэгэн. 2011 оноос хойш 4 удаагийн шоунд алхаад байгаа тэрээр “Diane von Furstenberg” брендийн нүүр царай билээ. Мөн дурдахад, дуучин Тэйлор Свипттэй маш сайн найзууд бөгөөд Тэйлорийн гэрт өөрийн гэсэн өрөөтэй гэсэн шүү. 2015 онд моделийн кареераа түр хугацаанд орхиж, их сургуульд суралцаж байхдаа “Kode with Karlie” гэх компьютерийн шинжлэх ухаанд охидын сонирхолыг татах зорилготой тэтгэлэгт хөтөлбөр явуулж байжээ.

Үргэлжлэл энд дарж үзнэ үү!

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *