ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮСЭРХЭГ ОХИН ХУРИМАА ХИЙСНИЙ ДАРАА НҮҮРНИЙ ҮСЭЭ ХУСЖЭЭ

Гиннесийн номонд бичигдсэн Супатра Сасупан гэх охин “Дэлхийн хамгийн үсэрхэг охин” гэх нэрээрээ алдартай байсан билээ. Тэрээр маш ховор төрлийн Амбрас гэх синдромтой байсан юм. Үүнийг өөрөөр “Хүн чоно синдром” ч гэж нэрлэдэг.


Тэрээр уг нөхцөл байдлаасаа болоод 2010 онд Гиннесийн номонд бичигдсэн билээ. Эмч нар одоог хүртэл уг төрлийн өвчлөлд эмчилгээ олж чадаагүй байгаа юм. Лазер эмчилгээ хийлгэлээ ч ямар ч үр нөлөөгүй бөгөөд илүү хатуу, илүү хурдан ургадаг болдог аж.

2010 онд түүний аав нэгэн ярилцлагадаа, “Түүнийг төрөхөд л бид энэ асуудлыг олж мэдсэн. Тэр сайн амьсгалж чадахгүй байсан болохоор 3 сар инкубаторт, 10 сар эмнэлэгт хэвтэж байсан. Харин түүнийг аваад гэртээ анх очиход хөршүүд маань намайг ямар гээч нүгэл үйлдсэнийг асуусан. Түүнийг өсөж том болох тусам бусад хүмүүс түүнийг минь гоочлоод байвал яах бол гэж санаа зовдог байлаа. Гэхдээ тэр бусадтай л адилхан. Би түүнийг нэг л өдөр эдгэрнэ гэж найдаж байна. Харин бид түүнд хэрэгтэй бүх зүйлд ямагт хажууд нь байж туслах болно” гэжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *