Долоон хүүхэд төрүүлсний дараа тэр ингэж өөрчлөгдсөн

Ээж болно гэдэг хамгаас сайхан мэдрэмж. Үүнийгээ дагаад томоохон үүрэг хариуцлагыг тэд жижигхэн биедээ үүрэх хэрэг гардаг. Гэхдээ ээжүүд хэзээ ч бууж өгдөггүй. Үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийсээр энэ насыг бардаг. Угаасаа ч хүний амьдралын утга учир гэдэг үр удмаа үлдээх явдал шүү дээ. Харамсалтай нь зарим эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгээ алдахаас айж жирэмслэхийг хүсдэггүй байна. Харин олон хүүхэд төрүүлсэн ч гоё сайхан бие галбираа хадгалж болдгийг өдгөө 43 настай ч аль хэдийнэ 7 хүүхэд төрүүлсэн Жесика Ансловын (Jessica Anslow) жишээнээс олж мэдээрэй.

Жессика анхны хүүхдээ 19 насандаа төрүүлсэн байна. Үүний дараа тэрээр төрсний дараах сэтгэлийн гүн хямралд орж улмаар маш их жин нэмсэн гэдэг. Ингэж явсаар 2013 онд тэр хамгийн бага хүүгээ гаргасны дараа жингээ хасахаар хүчтэй тэмцэж эхэлжээ. Үлдсэн амьдралаа таргалалт гэдэг зүйлд дарлуулахыг тэр хүсээгүй байна.

Түүний хоолны цэс бүрэн утгаараа өөрчлөгдөж сүүлийн 5 жилийн турш овъёос, жимс, улаан буудайн талхтай хамгийн сайн найзууд болсон байна. Хажуугаар нь биеийн тамираар хичээллэж амттанг бүрмөсөн хорьжээ.

үргэлжлэл энд дарж үзнэ үү!

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *