Нурууны өвдөлтийг намдаах 1 минутын дасгал

Суугаа буюу оффист ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийн гол асуудал нь нурууны суулт болоод архаг үрэвсэл юм. Энэ нь байнга нуруу чилж, бөөр хэсгээр хатгаж өвдөхийг хэлдэг. Нуруу чинь өвдлөө гээд ажиллаж буй албан байгууллага тань хэзээ ч танд эмчилгээний мөнгө гэж цалин дээр чинь нэмж өгөхгүй л болов уу. Тиймээс бид өөрөө өөртөө л анхаарал халамж тавих нь хамгаас чухал. Ингээд та нурууны өвдөлтийг 1 минутын дотор ор тас мартахыг хүстэл бидний бидний бэлтгэсэн дараах мэдээллийг уншаарай. Дасгалыг хийж эхлэхдээ өглөө бүр тогтмол 1 минутыг өөртөө зарцуулж сураарай.

1Сээр нурууг бэхжүүлж сунгах дасгал
Үзүүлэх өлөө: Гэдэс болон хэвлий хэсгийн булчингуудад ачаалал өгдөг. Сээр нурууг бэхжүүлэх амин чухал үүрэгтэй.

Яаж хийх вэ? : :Дээшээ харж хэвтээд хоёр хөлөө нугална. Үүнийхээ дараа хөлөө нийлүүлээд баруун, зүүн хэмээн ээлжилж газарт хүргэнэ. Ингэхдээ цээжин бие хөдөлж болохгүй ба нэг байрлалыг 10 секундын турш аваад дараа нь өөр чиглэлд хийнэ.

Яаж хийх вэ? : Дээшээ харсан байрлалаас баруун хөлөө сунган, зүүн хөлийн өвдөг дээрээ нугалж тавина. Нэг ёсондоо шулуун үлдэж буй хөл тань нөгөө хөлнийхөө жийрэг болох ёстой. Ингэхдээ толгойгоо хөлтэйгөө солбиж хийгээрэй.

Яаж хийх вэ? : Энэ дасгалыг хийхдээ мөн адил хөл болон толгойгоо солбино. Өмнөх дасгалаас арай өөр нь хөл, толгойгоо газраас хөндийрүүлж буй явдал юм.

2Нугас нуруу болон цээж хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал
Үзүүлэх нөлөө : Хэвлийнээс доош болон биеийн дунд хэсгийн булчингуудад жигд ачаалал өгдөг.

Яаж хийх вэ? : Зурагт үзүүлсэн байрлалыг аваад нуруугаа аль болох бөгтийлгөхийг хичээгээрэй. Энгийнээр тайлбарлавал нуман хэлбэр үүсгэнэ гэсэн үг. Ингэснээр нурууны яснууд амарч өгдөг байна.

Яаж хийх вэ? : Зурагт үзүүлсэн байрлалыг аваад баруун зүүн хөл гараа солбиж аажмаар сунгана. Дасгалыг хийхдээ баруун хөлөө өргөсөн бол зүүн гараа сунгана гэсэн үг юм шүү.

3Бүсэлхий хэсгийн ясыг бэхжүүлэх дасгал
Үзүүлэх нөлөө: Гэдэсний булчинг маш сайн хөгжүүлдэг. Үүний хажуугаар нурууны сунгалтыг дэмжиж өгнө.

Яаж хийх вэ?: Хоёр хөлөө нугалаад гэдэсний таталт хийгээрэй. Заавал хэн нэгнээр туслуулах шаардлагагүй ба аль болох чадах чинээгээрээ хийгээрэй.

Яаж хийх вэ? : Хоёр тохойгоо газарт наагаад, хөлөөрөө дугуй жийж буй мэт хөдөлнө. Энэ дасгалыг хийх үедээ аль болох өгзгөө дээш өргөхийг хичээгээрэй.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *