Дагаж мөрдвөл таныг дэгжин харагдуулах хувцаслалтын алтан дүрмүүд

“Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэх Монгол ардын зүйр үг байдаг. Хувцас гэдэг биеийн хэлийн хамгийн том илэрхийлэмж гэдэг дээ. Ажил хэргийн уулзалтанд биеийн тамирын хослол өмсөөд очвол ямар л түнш тантай гэрээ хийх билээ. Тиймээс бид энэ удаад танд туслахаар албан ажилд явахдаа хувцсаа хэрхэн өмсөх талаар дараах зөвлөмжийг бэлтгэлээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

1Хэрвээ та костюм өмсөх хэрэг гарвал хамгийн дээд товчийг байнга товчлохоо хэзээ ч бүү мартаарай!

2Эмэгтэй танд сорочкан цамц өмсөх хэрэг гардаг л биз дээ. Тэгвэл хамгийн дээд талын 2 товчийг л тайлахад хангалттай шүү!

3Нэгэн зэрэг нүсэр олон гоёл чимэглэл зүүх нь нэн тохиромжгүй юм. Тиймээс хэрвээ зүүхийг хүсвэл аль нэгийг нь л сонгоорой.

4Эрэгтэйчүүдэд зөвлөхөд зангианы урт тань тэлээний дээхэн талд ирж байх нь чухал шүү.

5Хэт богинохон хувцас өмсөх нь бүсгүй таныг тухгүй байлгаж мэднэ. Тиймээс хувцасныхаа уртад өндөр ач холбогдол өгөх нь зүйтэй

6Пиджак өмсөөгүй үедээ зангиа зүүхгүй байх нь илүү цэвэрхэн харагддаг

7Эмэгтэй та оффис хувцас өмсөх хэрэг гарвал хүзүү тань 10 см-ээс илүүгүй гарсан байх нь чухал шүү

 

 

Үргэлжлэл энд дарж үзнэ үү!

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *