Хэзээ нэгэн цагт таны аминд орох зүйлс

Мэдлэг гэдэг хүч чадал билээ. Хэн ч аюултай нөхцөл байдалд орохыг хүсдэггүй ч өөрийн болон өрөөлийн аминд орох аргуудыг мэддэг байхад илүүдэхгүй. Хэзээ нэгэн өдөр хэн нэгнийг аврах шаардлага гарах ч юм билүү.

1Хэрэв та хахвал яах вэ?
Хэрэв та хахаж эхэлбэл юуны түрүүнд тайван байж хүчтэй ханиалгаарай. Хэрэв ханиагаад гадны биет гарахгүй байвал хүйс, хавирганы төгсгөл орчимд J хэлбэртэй хөдөлгөөн дээш доош нь хийж, гараа атган өөрийгөө цохино. Энэ арга тус болохгүй байвал сандалны түшлэг юм уу бүсэлхийгээр татах ямар нэгэн зүйлээс бариад гэдсээ хүчтэй шахаж, гадны биетийг гартал энэ үйлдлээ хийгээрэй.

Мөн газар хэвтээд тохой өвдөг дээрээ хурдан гэгч нь 4 хөллөж байгаад хоёр гараа урагш нь шидэж, цээж гэдэс хэсгээрээ газар хүчтэй унаарай. Ингэх нь өвдөх ч амийг тань аварна.

2Гараараа хэрхэн цаг мэдэх вэ?
Таны цаг эвдэрсэн эсвэл гар утас тань цэнэггүй болсон үед хэдэн цаг болж байгааг мэдэх шаардлага гарвал дараах аргыг хэрэглэж болно:

Тэнгэрийн хаяа, нар сайн харагдах газар очно
Зурагт үзүүлсэн шиг гарын алгаа нийлүүлж хөдөлгөхгүй бариарай
Тэнгэрийн хаяанаас нар хүртэл хэдэн хуруу байгааг тоолно. Хуруу бүр 15 минуттай тэнцэнэ. Эсвэл тоологдсон хурууг 15-аар үржиж хэдэн цаг болж байгааг мэдэж болно.

3Хүчтэй аадар орох эсэхийг хэрхэн мэдэх вэ?
Танд тун удахгүй аадар бороо орох гэж байгаа юм шиг санагдвал дараах шинж тэмдгүүд байгаа эсэхийг нягтлаарай:

Үүл бага байгаа эсэх
Үүл хавтгай биш, хөвсийж хуралдсан эсэх
Бараан, эсвэл бүр хүрэн туяатай байгаа эсэх. Үүл хар өнгөтэй байвал салхигүй ширүүн бороо ордог бол хүрэн өнгөтэй үүлтэй үед хүчтэй салхитай бороо ордог.

4Тормоз тань гэнэт барихаа больчихвол яах вэ?
Тормоз тань ажиллахаа гэнэт больчихвол сандрах хэрэггүй. Зорчигч нарыг бүсээ зүүсэн эсэхийг нягтална, аваарын гэрлээ асааж хөдөлгөөнд оролцогчдод холын гэрлээр болон дуут дохиогоороо мэдэгдэнэ.

Тормозны гишгүүр дээр хүчтэй бөгөөд огцом огцом гишгэнэ, ингэснээр тормозны системд даралт очих ёстой. Хэрэв механик машин бол хөдлөх араанд хийнэ, автомат машин бол хурдны тохиргоог L араанд хийнэ.
Болгоомжтойгоор гар тормозыг аажмаар татна. Хэрэв огцом гар тормоз татвал машин хөмрөх, эргэх аюултай.

5Хэрэв таныг хүн дагаад байвал яах вэ?
Хэрэв таныг хэн нэгэн дагаад байх шиг санагдвал явж буй чиглэлээ огцом өөрчилж үнэхээр мөрдөж байгаа эсэхийг шалга. Хэрэв үнэхээр мөрдөж байвал аль болох хүн ихтэй газар байхыг хичээ. Танилтайгаа таарсан мэт дүр үзүүлж кафе ор, эсвэл шууд цагдаагийн хэсэг рүү зүглээрэй.

6Ойд төөрөхөөс сэргийлэх
Хэрэв та ойд явж байхдаа төөрчихөөд нэг газраа эргэлдээд байгаа юм шиг санагдвал том онцгой тэмдэгтэй моднуудын зөвхөн нэг талаар нь л гараад байгаарай. Хэрэв та солгой бол таних тэмдэг бүхий том моднуудын дандаа баруун талаар нь гараарай. Ингэвэл нэг газраа эргэлдэхээ болино.

7Зүрхний шигдээс болох эхний хэдэн агшинд юу хийх вэ?
Хэрэв өөрт тань, эсвэл таны хажууд байгаа хэн нэгэнд зүрхний шигдээс болж байгаа мэт санагдвал нэн тэргүүнд түргэн дуудаж тусламж хүсээд, түргэн иртэл сандралгүйгээр анхны тусламж үзүүлж байх хэрэгтэй. Жишээ нь, түргэний дуудлага хүлээн авсан оператороос ямар эм уухыг асууж, эмээ уух хүртэл гүнзгий амьсгалж, хүчтэй ханиалгах хэрэгтэй. Гүнзгий амьсгаа авснаар уушгийг хүчилтөрөгчөөр хангаж, харин ханиалга нь цээжний булчинг агшааснаар зүрхний хэмнэлийг барихад тустай.

8Шүдэнзгүй бол гал хэрхэн асаах вэ?
Танд гал асаах ямар ч хэрэгсэл байхгүй, харин ямар нэгэн аргаар гал асаах шаардлага байна гэж бодъё. Энэ тохиолдолд танд бэлгэвч болон нарны гэрэл хэрэг болно. Бэлгэвчиндээ ус хийгээд нарын гэрлийг линз мэт ойлгож хуурай өвс, цаасан дээр тусгаж гал асааж болно. Харин жаахан тэвчээртэй хүлээх хэрэгтэй шүү.

9Явган аялалд гарахдаа аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ?
Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж болох тул аюулгүй байдлаа хангах нь тун чухал. Хэрэв та явган аялалд гарах гэж байгаа бол энэ тухайгаа ойр дотны хүмүүстээ заавал мэдэгдэж хаашаа явах гэж байгаа, хэзээ эргэж ирэх, ямар газруудаар явах зэргээ хэлээрэй. Аяллын төлөвлөгөө гаргаж таны явах газрыг сайн мэддэг хүнд үлдээх нь хамгийн зөв санаа юм.

10Газар хөдөлвөл хаана нуугдах вэ?
Хүмүүс газар хөдөлвөл хаалганы туурганд нуугдах нь аюулгүй гэж боддог. Үүний оронд ширээн доогуур эсвэл ямар нэгэн овор ихтэй эд зүйлийн ойролцоо гэхдээ өөрөө даруулчихгүй байхаар нуугдах нь дээр байдаг.

11Олон хүний урсгалаас хэрхэн гарах вэ?
Хэрэв та өөрийг чинь хамж явчих гээд байгаа олон хүний дунд орчихвол урсгалыг сөрөлгүйгээр урсгалын дагуу аажуухан даялж явсаар зах руу гарахыг хичээ. Хэрэв ганцаараа биш байгаа бол хүүхдээ хүзүүн дээрээ суулгаад, эмэгтэйгээ урдаа гаргаарай.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *