Эдгээр гэрэл зургуудыг дарсан залуу насан туршдаа Хойд Солонгост очих эрхгүй болжээ

Эрик Лафорг (Eric Laforg) бол дэлхийн олон орноор аялсан гэрэл зурагчин юм. 2008-2012 оны хооронд Зөвхөн Хойд Солонгост л гэхэд тэр 6-н удаа зочилжээ. Тэрээр аяллынхаа үеэр Хойд Солонгосын ард иргэдийн амьдралыг харуулсан зургийг нууцаар авдаг байсан. Сүүлийн удаа Хойд Солонгост ирсний дараа БНАСАУ-ын засгийн газраас түүнийг дахин улсдаа нэвтрэхийг бүх насаар нь хориглосон байна. Учир нь тэрээр БНАСАУ-ын гурван үеийн удирдагчдын муухай гарсан зургийг интернетэд байршуулсан мөн энэ зургаа устгахаас татгалзжээ. Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Зарим нь тэднийг бүхэлдээ маш ядуу, хэцүү амьдралтай мэтээр ярьдаг бол эсрэгээрээ дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж хэлэх хүмүүс ч байдаг. Гэхдээ яагаад дэлхийн хамгийн жаргалтай хүмүүс гэж? Магадгүй тэдний нэг болж байж л үнэнийг мэдэх боломжтой байх. Кимийн дэглэмээс зугтсан хүмүүс “үнэнийг мэдмээр байвал Солонгосын хойгт амьдрал ямар байгааг үзээд мэдрэх боломжтой” гэж хэлдэг. Тэднийг зан чанарын хувьд өглөөний хүмүүс гэж дүгнэж болно. Учир нь бүгд өглөө эртлэн босч аз жаргалтайгаар бүх нийтийн дасгал хөдөлгөөн хийдэг байна. Хойд Солонгосчуудын амьдрал эрх тэгш бөгөөд гадны улсаас бүрэн тусгаарлагдсан тул тэд дэлхий нийтийг яг өөрсөд шигээ л төсөөлдөг ажээ. Дараах зургуудыг авсан Эрик Лафорг үнэндээ маш азтай байсан бөгөөд хэрэв тэрээр БНАСАУ-ын хилээр буцаж гарахдаа эдгээр зургийг харуулсан бол шоронд орох байсан биз ээ.

1Пхеньяны хосууд -2008 он
Энэ зураг нь Хойд Солонгостоо нэлээд шуугиан дэгдээх чадалтай зураг юм. Учир нь энэ улсад өөрсдийн сэтгэл хөдлөлөө иймэрхүү байдлаар ил гаргахыг ичгүүргүй гэж үздэг бөгөөд гэрэл зурагчдыг ч цэргийн хувцастай хүний зургийг авахыг хориглодог байна. Танд энэ зураг жирийн хосуудын зураг мэт харагдаж болох ч Хойд Солонгосдоо бүхэл бүтэн 2 хууль зөрчсөн зураг хэмээн тооцогдох ажээ.

2Пхеньян дах Жүчэ Идэагийн (Juche Idea) хөшөөний дэргэд зогсож буй цэрэг эмэгтэй -2012 он
Бас нэгэн “хориотой” зураг (цэргийн хүмүүсийн зургийг авахыг хориглодог). 2015 оноос насанд хүрсэн эрэгтэй хүмүүс бага байгаагаас болж эмэгтэйчүүдийг мөн цэрэгт татаж эхэлжээ. 17 нас хүрсэн л бол бүх эмэгтэйчүүдийг цэрэгт татаж 7-н жилийн хугацаатай цэргийн алба хаалгадаг байна. Эмэгтэй албан хаагчид эрэгтэйчүүдтэй яг адил нөхцөл байдалд алба хаадаг ба хүйтэн хуаранд амьдардаг байна. Мөн хоол тэжээл болон эрүүл ахуйн нөхцлөөс болж багагүй зовдог аж.

3Пхеньян дах хүүхдүүд их удирдагчдаа хүндэтгэл үзүүлэхээр бэлтгэж буй нь -2012 он
Энэ зургийг мөн “хориотой зураг” гэсэн ангилалд оруулж болох хэд хэдэн шалтгаан байх ажээ. Нэгдүгээрт: Зураг дээрх пионерийн улаан бүч нь дэрвийж хазайсан байна. Хоёрдугаарт: Эдгээр хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж ядарсан мэт харагдаж байна. Ер нь Хойд Солонгосын хүн амын дийлэнх нь хоол тэжээлийн дутагдалтай байдаг бөгөөд нэг хүн өдөрт 200гр эрдэнэ шиш, уламжлалт кимчи, байцаа, ус идэж уух нормтой ажээ. Гэхдээ 20 жилийн өмнөх үеэ бодвол өлсгөлөнгөөр хүн үхэх явдал бараг гарахаа больсон байна. Мөн 2013 оноос үр тарианы ургац жилээс жилд улам сайжирсаар байгаа юм.

4Пхеньян дах метроны буудлын хонгил -2012 он
Пхеньян дах метроны буудал нь улсын чухал обьектод тооцогддог байна. Мөн зураг авахыг зөвшөөрсөн 3-хан газар байдаг бөгөөд энэ 3 газарт метроны хонгил багтаагүй байна.

5Өмнөд Солонгостой хил залгаа Каесон (Kaesong) дахь орон сууцны байшин 2012 он
Энэ зураг нь мөн л хориотой ангилалд багтана. Учир нь сайн харвал уг түрээсийн сууцын бүх цонх нь хөшиггүй байна. Энэ нь тэднийг хөшиг худалдан авах чадваргүйг илтгэж байгаа аж.

6Гудманд хоол зарж буй эмэгтэй “Hamhyn” 2012 он
Гудамжинд хоол зарах нь Азид нэлээд түгээмэл байдаг. Үүний жишгээр Хойд Солонгост ч мөн адил гудамжинд хоол зардаг аж. Гэхдээ олон нэр төрлийн хоол байдаггүй ба зөвхөн Солонгосын үндэсний уламжлалт кимчи, байцаагаа л санал болгодог байна. Тэд үүнийгээ маш амттайн дээр хурц гэдгийг нь жуулчдад сануулж зардаг гэнэ. Учир нь ийм төрлийн хоол идэж дасаагүй Европын жуулчид гэдэс нь эвгүйрхэх тохиолдол цөөнгүй гардаг аж.

7Пхеньян дах удирдагчдын хөшөө 2012 он
БНАСАУ-ын 2 удирдагчийн хөшөөний зургийг авахдаа нурууны хэсгийг оруулсан байна. Хуулиар нь бол тэдний нурууг нь зурагт оруулахыг хориглодог байна. Мөн тэдний хөшөөн дээр сүүдэр оруулахыг мөн хөшөөг бүтэн биш хэсэгчилж зургийг нь авахыг хориглодог аж.

8Улаан трамвай, Пхеньян -2012 он
Хуучны хэв маягийн, үзэмж муутай, шил нь хагархай зэрэг шалтгаанаас үүдэж энэ төрлийн зураг авахыг хориглодог аж.

9Каесон “Kaesong” дахь хуучин байшингууд 2011 он
Гаднаа сайхан харагдаж байвч эдгээр байшинд амьдрахад туйлын тухгүй байдаг аж. Мөн байшингаа дулаацуулахын тулд фоси (fosi) гэх жижиг зуух ашигладаг байна.

10Нийтийн тээврийн хэрэгсэлд суух дараалал, Пхеньян -2011 он
Иймэрхүү дараалал нь Хойд Солонгост өдөр бүр тааралдах хэвийн үзэгдэл юм. Яагаад ийм зурганд удирдагчид дургүй байдгийг гайхмаар…

11Зургаа даруулахыг хүсэхгүй байгаа эмэгтэй , Hamhyn -2011 он
Нутгийн оршин суугч настай эмэгтэй зургаа даруулахыг хүсэхгүй байгаа бөгөөд гадны хүнээс нэлээд айдаг аж. Эрх баригчид ч иймэрхүү төрлийн зургийг таашаадаггүй байна.

12Оёдлын нийлэг даавуу ба химийн үйлдвэр , Hamhyn -2011 он
Энэхүү байгууламж нь улсын онцгой обьект болохоор үзэхийг зөвшөөрдөг ч зураг авахыг хориглодог байна. Мөн дотор нь орох хориотой байдаг аж.

 

ҮРГЭЛЖЛЭЛ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!!

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *