15 настай ээжийн сэтгэл уярам түүх

Өнөөдөр дэлхий дахинаа маш олон охид бүсгүйчүүд хүсээүй жирэмслэлтэд өртөж байна. Тэдний нэгээхэн хэсгийг өсвөр насны хүүхдүүд эзэлж байгаа билээ. Энэ нь нэг талаар сексийн хэт эрх чөлөөт амьдрал, нөгөө талаар жирэмслэлт, гэр бүл төлөвлөлтийн талаар мэдлэг мэдээлэл, тэрчлэн эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалдаг. Ингээд та бүхэндээ нэгэн Америк бүсгүйн гайхамшигтай амьдралын түүхийг хүргэж байна.

Жесси Гилл (Jesse Gill) хэмээх Америк бүсгүй бусдын л адил анхны хайртайгаа учирч, гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа энгийн нэгэн бүсгүй. Гэвч тэрээр дөнгөж 15 насандаа охиноо төрүүлж, хатуу бэрхийг туулсан юм. Тэрээр мянга мянган охид бүсгүйчүүдэд өөрийн амьдралын түүхийг дэлгэж, ухаарал, сургамж хайрлахыг зорьжээ.

Католик шашинтай гэр бүлд хүмүүжсэн хүүхдэд хүнтэй гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орох нь нүгэл хэмээн сургадаг байна. Тиймдээ ч бяцхан охин жирэмсэн болсноо эцэг эхээсээ нууж, маш их айсан байсан талаараа хожим дурссан байдаг. Тэрээр өөрийн амьдралын түүхийг ийнхүү өгүүлжээ. “Би 15 насандаа анхны хайртайгаа учирсан. Түүндээ сэтгэл зүрхнээсээ хайртай байлаа. Тиймдээ ч бидний харилцаа зохих ёсны хэмжээнээс хэтэрсэн юм. Бид анх бэлгийн харьцаанд ороход мэдээж юу ч мэдэхгүй жаахан хүүхдүүд байсан. Осолдохгүй бэлгэвч хэрэглэснээр хүсээгүй жирэмсэлтээс хамгаална гэдгийг мэдэж байсан учраас бэлгэвчтэй хэрэглэсэн юм. Тухайн үедээ би юу ч санаагүй. Дараагийн өдрөөс нь бид хамтдаа хичээлдээ явж, урьдын л адил бүх зүйл сайхан болж байлаа.”

“Ахлах сургуулийн төгсөлт ойртох тусам бид найз охидтойгоо, төгсөлтийн үдэшлэгт ямар даашинз өмсөх талаар, шалгалтандаа хэрхэн бэлдэх вэ гээд л ухаангүй явлаа. Гэвч 2 сар өнгөрөхөд, миний биед нэг зүйл болоод байгааг би мэдэрч эхэлсэн. Найз охидтойгоо усанд сэлэхээр явахдаа, миний хөх урьдынхаас хамаагүй томроод байх шиг санагдсан. Бас хөндүүрлэж, хөх минь их мэдрэг болж эхэлсэн. Тэр үед би юу ч бодолгүй дахин хэсэг хугацаа өнгөрсөн. Гэхдээ нэг л зүйл болохгүй байгааг мэдэрч, дэлгүүрээс жирэмсний тест авснаа тод санаж байна. Гэвч намайг ухаарахаас өмнө, бүх зүйл оройтож, би хэдийн жирэмсэн болсон байлаа.”

“Над шиг юугаа ч мэдэхгүй бяцхан охины хувьд, энэ яг л хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байгаа “тэсрэх бөмбөг” шиг л санагдаж байсан. Эцэг эхдээ энэ талаар юу гэж хэлэх, цаашид яах талаар бодож, дэмий л цаг өнгөрөөнө. Хэвлий дэх үр минь, бага багаар томорч байлаа. Гэдэс томрох тусам би ангийнхаа найзуудаас дөлж, зожигрох болов. Тэд бүгд л намайг яагаад ийм хачин болсныг, тэрчлэн өдрөөс өдөрт томрох гэдэсний минь талаар шивэр авир хийж байлаа.”

“Гэтэл нэг өдөр найз минь над дээр ирээд, надад үр хөндөлтийг санал болгосон юм. Ийм жаахнаасаа ээж болно гэдэг хэцүү, ирээдүйгээ бод гэхчилэн зүйлсийг зөвлөсөөр байлаа. Гэвч хэвлийд минь бойжиж байгаа тэр бяцхан амийг би устгах талаар яаж бодож чадах билээ дээ. Эцэст нь эцэг эхдээ энэ талаар дуулгасан. Гэхдээ яасан гээч. Тэд намайг огтхон ч буруутгаагүй. Харин ч найз залууг минь асууж, яагаад ийм хожим хэлсэн талаар асуусансан. Би тэр үед юу ч бодох тэнхэлгүй байсан учраас найз залуугаасаа хүртэл нууж, түүнээс холдсон. Эцэг эх минь намайг тайвшруулж, түүний эцэг эхтэй ярьж, энэ талаар дуулгахыг хүссэн.

Бид хамтдаа эмнэлэгт үзүүлж, хүүхдийг эрүүл саруул байгаа эсэх, хэрхэн бойжиж байгааг анх харсан. Тэр үеэс л би өөрийнхөө амьдралыг аль хэдийн зохиосон юм даа.”

“Миний охин эцэг эхдээ баяр гунигийн нулимстай хамт хугацаанаасаа хоёр 7 хоногоор өмнө төрлөө. Энэ үед би гэр бүл гэдэг ямар гайхамшигтай болохыг эх хүн байхын аз жаргалыг мэдэрсэн. Эцэг эхчүүд минь бидэнд, хүүхдэд хэрэгтэй бүхнийг авч өгсөн юм.”

“Охиноо төрүүлсний дараа би коллежид орж, сувилагчийн ангид элсэн суралцаж эхэлсэн. Тэр үед ангийн найзууд минь миний хүүхдэд, нөхрийг минь маш их сонирхож, надаас асууж байлаа. Найз залуу минь миний хувьд хамгийн сайн нөхөр, хүүхдийнхээ халамжит эцэг нь юм. Би гэр бүлдээ маш их хайртай. Миний охин ирснээр надад амьдралын амт, аз жаргалыг зэрэг мэдрүүлсэн. Намайг эх хүн болгож, нөхрийг минь эцэг болгож, аав ээжийг минь эмээ өвөө болгосон жинхэнэ сахиусан тэнгэр минь…”

“Үүнээс хойш хэдийн 16 жил өнгөрч, миний охин өнөөдөр сургуулиа амжилттай төгсөж байна. Тэр минь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл, аз жаргал, бүх зүйл минь юм. Би энэ хорвоогийн хамгийн азтай, жаргалтай эх хүн.” хэмээжээ.

Түүний энэ түүх олон мянган хүмүүст ухаарал хайрлаж, үр хүүхэд эх хүн байх ямар гайхамшигтай зүйл болохыг ойлгуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мэдээж гэр бүл төлөвлөлт бол хамгаас чухал. Гэлээ гээд өөрийг тань зориод ирсэн бяцхан хүүхдийг өөрийнхөө хийсэн зохисгүй үйлдлээс болж, амьдралыг нь үгүй хийж, амь насыг нь хөнөөнө гэдэг үнэхээр байж боломгүй нүгэл юм. Тиймээс хорвоод хүн болох гэж ирсэн үрээ хайрын дээдээр хайрлаж, хүний дээдээр хүмүүжүүлээрэй.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *