Хүнийг үнсэлтээр нь хэрхэн шинжих вэ?

Үнсэлтийн нийт 100 гаруй төрөл байдаг бөгөөд тэд тус бүр өөр өөр утга санаа агуулдаг гэдгийг та мэдэх үү? Уруул гэдэг хүний зан ааш болоод хосуудын харилцааны талаар их зүйл хэлж өгдөг хэмээн “Үнсэлтийн шинжлэх ухаан” номын зохиолч, сэтгэл судлаач Шерил Киршенбаум (Sheril Kirshenbaum) бичжээ. Ингээд бид та бүхэнд хамгийн түгээмэл 18 үнсэлт, тэдний юу илэрхийлдэг талаар мэдээлэл хүргэхээр бэлдлээ.

1Франц үнсэлт
Бараг бүх л хосуудын хамгийн дуртай үнсэлтийн хэлбэр бол Франц үнсэлт ба энэ нь хамгийн халуухан, эротик үнсэлт билээ. Ихэнхдээ илүү дотно харилцаанд хөтөлдөг эл үнсэлт нь хосуудын дунд хамгийн түгээмэл нь гэхэд хилсдэхгүй байх. Хүсэл тачаалын хамгийн их оргилсон үед энэ үнсэлтийг хийж болно. Ерөнхийдөө мэргэжилтнүүдийн хэлдгээр Франц үнсэлтийг төгс сурах хэрэгтэй аж.

2Түргэн үнсэлт
Франц үнсэлтээс ялгаатай нь түргэхэн үнссэн иймэрхүү үнсэлт нь олон нийтийн газар эсвэл болзооны үеэр хамгийн тохиромжтой. Амаа нээлгүйгээр хайртынхаа уруул дээр зөөлөн үнсэх энэ үнсэлтийг ихэвчлэн урт хугацаанд үерхсэн хосуудаас харах боломжтой.

Хацар дээр үнсэх
Хацар дээр үнсэх нь ихэнхи үед “Сайн уу?” гэсэн үгийг илэрхийлдэг бол зарим оронд гар барихын оронд “ингэж” мэндэлдэг. Хэрвээ хацар дээр удаан үнсэх юм бол илүү дотно, халуухан үнсэлт болох магадлалтай. Хайрт тань хацар дээр чинь үнсвэл дийлэнх тохиолдолд тэр танд хайртай гэдгээ сануулж байгаа хэрэг шүү.

4Агаараар үнсэлт илгээх
Үнсэхийн тулд заавал бие биедээ наалдах хэрэгтэй гэж үү? Үгүй. Агаарт үнсэлт илгээх нь таны хайр сэтгэл, дотно байдлыг хамтрагчид тань мэдрүүлж байдаг. Гэвч ихэнхдээ энэ нь сээтэгнэж байгааг илэрхийлдэг байна.

5Цайзан үнсэлт
Энэ бол үнсэлтийн үеэр бие тань хаа нэг тийшээ яарч байгаа ч уруулаа салгаж чадахгүй байгааг хэлнэ.

6Сахиусан тэнгэрийн үнсэлт
Хэрвээ таны хамтрагч таны зовхи, хамар, духан дээр тань үнсэх юм бол энэ нь тэр танд хамгийн сайн сайхан, гэгээлэг зүйлүүдийг хүсдэг гэдгийн баталгаа юм. Мөн энэ үйлдэл нь та 2 бие биедээ маш их итгэдгийг харуулна.

7Хамар дээр үнсэх
Хамар дээр үнсэх, хамар бага зэрэг хазах зэрэг нь хамтрагчийнхаа анхаарлыг татах сонирхолтой хийгээд хөгжилтэй арга шүү. Үүнээс гадна ямар нэг үг хэлэлгүйгээр уучлалт гуйж, өш хонзоноо мартах сайхан боломжийг өгдөг байна.

8Духан дээр үнсэх
Духан дээр үнсэх нь яг л аавдаа үнсүүлж байгаа мэт санагддаг. Учир нь энэ үнсэлт бол тэр таныг халамжилж, анхаарч явдаг гэдгийн илэрхийлэл.

9Чихэн дээр үнсэх
Чих бол хүний биеийн хамгийн эмзэг хийгээд дур хүслийг өдөөдөг хэсэг юм. Гэвч чихэн дээр үнсэхэд ихэнхи хүмүүсийн гижиг хүрдэг бөгөөд хамтрагчаа хөгжөөж инээлгэмээр байвал чихэн дээр нь үнсээрэй.

10Чихний омгон дээр үнсэх
Чихний омог үнсэж, бага зэрэг сорох нь маш эротик утга илэрхийлдэг учраас дотно харьцаагаар үргэлжлэх нь бий. Энэ бол хосуудын дундах хамгийн романтик, дотно үнсэлтүүдийн нэг юм.

11Гаран дээр үнсэх
Эмэгтэй хүнийг хүндэтгэсэн бахархсан мэдрэмжийг агуулдаг нэн эртний үнсэлтүүдийн нэг бол гаран дээр үнсэх билээ. Эрт дээр үеийн дүрэм журамд хэрвээ залуу нь бүсгүйгээс насаар ахмад бол түүний гарт хүрэх эрхтэй гэж үздэг байжээ. Мөн эрэгтэй нь бүсгүйн гарын үнсэхдээ доош бөхийх эсвэл нэг хөл дээрээ суух зэргээр хүндэтгэл үзүүлдэг байсан байна. Мөн үнсэхийн зэрэгцээ магтаал хэлэхийг зөвлөмж болгодог аж. Гар үнсэх нь одоо үед маш бага харагдах болжээ. Гэвч үнэндээ зөв цагт, зөв магтаалтай хослуулах аваас дан ганц өөрийн хайртай бүсгүйгээ биш, эргэн тойрон дахь бүсгүйчүүдийн ч сэтгэлийн хөдөлгөх болно.

12Хүзүүн дээр үнсэх
Хүзүүний урд болон хойд хэсэг нь дур хүсэл өдөөх хэсгүүдийн нэг тул дотно харилцаатай хосууд л нэгнийхээ хүзүүн дээр үнсэх нь бий. Энэ үнсэлт нь зүгээр л нэг үндэс суурь юм.

13Озох
Жижиг улайлт, хөхрөлт нь зөвхөн та болон таны хамтрагчид биш эргэн тойрны тань бүх хүмүүст харагдаж, ямар нэг зүйлийг сануулж байдаг. Үүнээс гадна уруулын будагны толбыг бас хүмүүс хараад шууд л үнсэлт гэж боддог байна.

15Нэг уруул дээр үнсэх
Хосуудын нэг нь дээд юм уу доод уруулны зөвхөн нэгийг нь л үнсэх уг үнсэлтийг аз жаргалтай, жинхэнэ хайрын үнсэлт гэж үздэг. Ийм үнсэлтийн үеэр ч та хайртынхаа амьсгалыг мэдрэх болно.

16Доод уруул хазах
Франц үнсэлтийн нэг хэлбэр бөгөөд тухайн хүний дотоод хүсэл тачаалыг илэрхийлдэг.

17Сорж үнсэх
Үнсэлтийн талаарх зөвлөгөөний номон дээр “Уруул тань чилэх юм бол үнсэлтээ тайвнаар болиорой. Огцом хэзээ ч хамтрагчийнхаа уруулнаас уруулаа салган авч болохгүй” гэжээ. Хайртынхаа сүнсийг сорж байгаа мэт хүчтэй, сорж үнсэх нь танд сайхан мэдрэмж төрүүлэх болно.

18Биеэрээ наалдах
Хамгийн түгээмэл, хамгийн тогтвортой гэж хэлж болохуйц үнсэлт юм. Ийм үнсэлтийн үеэр хосууд бие биедээ ойртож, наалдах болдог. Ихэвчлэн удаан хугацаанд хамт байсан бие биенээ ойлгодог хосууд л ийм үнсэлтийг сонгодог байна.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *