“Play boy”-ын үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

Насанд хүрэгчдийн “Play boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгслөө. Тэрээр орон нутгийн цагаар үдээс өмнө гэртээ нас баржээ.

Ноён Хефнер анх 1953 онд нүцгэн эмэгтэй зураг бүхий “Play boy” сэтгүүлийг гэрийнхээ гал тогооны өрөөнд бэлтгэн хэвлэж байжээ. Өдгөө сэтгүүл нь сард долоон сая хувьлагддаг насанд хүрэгчдийн хамгийн том сэтгүүл болсон байна.

Түүний хүү Күүпер Хефнер аавыгаа таалал төгссөн тухай сонсоод “Их санах байхдаа” хэмээжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *