Таны шүдэнд толбо тогтоодог хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрүүл цагаан шүдтэй байх хэн хүний мөрөөдөл. Ер нь эрүүл цагаан шүд дан ганц хүний гоо сайхан бус тухайн хүний дотоод бие организмын гоо сайхныг илэрхийлж байдаг. Тэгвэл өдөр бүр шүдээ угаасан ч шүдэн дээрх толбо чинь арилахгүй эсвэл толботоод байна уу, тэгвэл битгий санаа зов, эмч нар учрыг нь олжээ. Их Британийн Манчестер хот дахь тус улсын шүдний гоо сайхны урдаа барьдаг эмнэлгүүдийн нэг “Carisbrook Dental” эмнэлгийн эзэн Тарик Идреесийн зөвлөгөөг хүргэе.

Түүний ярьснаар, Их Британид шүд цайруулах үйлчилгээ хамгийн хурдацтай нэмэгдэж буй гоо сайхны мэс ажилбаруудын нэг болжээ. Мөн түүний хэлснээр, Их Британийн хүн амын гурван хувь буюу бараг 2 сая хүн ийм аргаар Саймон Коуэлл /Simon Cowell/, Жой Эссекс /Joey Essex/нар шиг шүдтэй болсон аж. Одоогийн байдлаар Их Британичууд шүдэндээ жилдээ 2 тэрбум фунт зарцуулж байгаа аж.

Энэ нь таван жилийн өмнөөс 27 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. За ямартай ч, “Carisbrook Dental” эмнэлгээс гаргасан таны шүдийг толботуулдаг 9 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулья. Эдгээрээс татгалзахад л таны шүд толбо тогтохгүй юм.Кетчуп нь дотроо будагч бодис болон хүчил ихээр агуулдаг. Жишээ нь, та цагаан цамцан дээрээ санаандгүй дусаасан кетчупны толбоо арилгах гэж хэрхэн зүдэрдэг билээ. Шүд яг үүнтэй адил аж.Цагаан өнгөтэй, өнгөгүй болохоор хүмүүс их хууртдаг. Ялангуяа бүсгүйчүүд хууртаж шүдээ толботуулдаг байна. Цагаан дарс нь улаан дарснаасаа илүү хүчиллэг бөгөөд энэ нь таны шүдэнд илүү хор хохирол учруулж, өнгөө алдахад хүргэдэг байна.

3.Цуу/уксус

Хятад хоол болон салатад ихэвчлэн хэрэглэгддэг цуу, уксус хувцсанд “хар дарсан зүүд” л гэсэн үг. Хэрвээ таны шүдэнд ямар хор хөнөөлтэй болохыг мэдмээр байвал хувцсан дээрээ багахан дусаахад л хангалттай аж. Цуу, уксус нь хүний шүдэнд маш муу бөгөөд таны гэрэлтсэн инээмсэглэлийг авч оддог аж. Тиймээс гэрэлтсэн цагаан инээмсэглэлээ авч үлдэхийг хүсвэл цуу, уксусаас 100 хувь татгалзах ёстой аж.

4.Жимстэй цай

Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнөтэй гэх мэт жимстэй цайнууд нь хүний шүдийг толботуулдаг байна. Ер нь бүх төрлийн цай, кофе хүний шүдийг толботуулдаг ч жимсний гэх цайнууд хүний шүдийг илүүтэй толботуулдаг байна. Тэр ч байтугай ногоон цай хүртэл хүний шүдэнд толбо үүсгэж чаддаг байна. Гэхдээ жимсний гэх цайнуудад будагч бодис ихээр агуулагддаг байна. Түүнчлэн Доктро Идреесийн хэлснээр, химийн гаралтай, хиймлээр гаргаж авсан будагч бодис бүхий хүнсний бүтээгдэхүүн, цайнаас татгалзаж аль болох байгалийн гаралтай будагч бодис бүхий цай, хүнс хэрэглэх хэрэгтэй аж.

5.Паста

Паста буюу гоймонгийн сүмс нь улаан лоолийн кетчуп шиг л хүний шүдийг толботуулдаг. Хүчиллэг байдал, тод улаан өнгийн будагч бодис, шүдэнд наалдамхай чанараараа шүдэнд хор хохиролтой. Гэхдээ чанарын хувьд кетчупнаас хамаагүй илүү, хоолны чухал орц учраас хүмүүс тэр бүр татгалзаж чаддаггүй байна. Тиймээс хэрвээ идэхээр болбол цэцэгт байцаа, буржгар байцаа, спинач гэх мэт бараавтар ногоон өнгийн байцааны төрлийн хүнсний ногоо урьдчилан идэх нь зүйтэй аж. Учир нь, эдгээр нь таны шүдэнд хамгаалалт үүсгэдэг байна.

6.Жимстэй мөсөн зайрмаг
Жимстэй мөс нь зайрмагнаас өөр бөгөөд хямд зардлаар бүтдэг учир будагч бодис, сахар ихээр агуулдаг. Магадгүй халуун өдрийн хамгийн сайхан зүйл нь жимстэй мөс байж болох юм. Гэвч жимстэй мөс нь таны шүдэнд энэхүү аюултай бөгөөд паалангийн ганц дайсан аж.

7.Даршилсан ногоо

Бидний зарим нь даршилсан ногооноос татгалзаад байна. Даршилсан ногоо нь бургер гэх мэт бэлэн бүтээгдэхүүнүүд байнга ашиглагддаг бөгөөд бид ч иддэг. Даршилсан ногоо маш өндөр агууламж бүхий хүчиллэг чанартай байдаг бөгөөд шүдийг гэмтээж инээмсэглэлийг үгүй хийдэг байна.
Кола, кока кола, пепси, коке гэх мэт коланы бүх төрлүүд нь шүдэнд хортой. Их ажлын дараа аяга кола ууж бие организмаа сэргээхээс татгалзах хүн тэр бүр байхгүй. Гэвч аяга ундаа л бидний шүдэнд муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа бор өнгийн будагч бодис нь бидний шүдийг муухай харагдуулдаг байна. Дээрээс нь сахар, хүчиллэг ихтэй байдал нь шүдэнд давхар давхар нөлөөлж, муутгадаг байна.

8.Бүх төрлийн кола ундаа
9.Бүх төрлийн ясгүй жижиг жимсүүд /berry/
Strawberry, raspberry, blueberry буюу гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс нь эрүүл мэндэд тустай ч шүдний өнгөнд муугаар нөлөөлдөг байна. Байгалийн гаралтай будагч бодисны маш өндөр агууламжтай бөгөөд таны инээмсэглэлийг үгүй хийдэг байна.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *