Өөрөө өөртэйгөө гэрлэсэн эмэгтэй

Итали эмэгтэй Лаура Меси өөрөө өөртэйгөө гэрлэхээр шийдэж, 70 гаруй зочин цугласан хурим хийсэн байна. Сүйт залуугүй л болохоос цагаан даашинзтай сүйт бүсгүй, гурван давхар бялуу гээд бүхий л зүйлс нь жинхэнэ хурим шиг болжээ.

“Хүн юун түрүүнд өөрийгөө хайрлах ёстой гэдэгт би бат итгэлтэй болсон. Шидэт үлгэр ханхүүгүй ч байж болно шүү дээ” хэмээн бялдаржуулах төвийн багшаар ажилладаг 40 настай Лаура Меси хэлжээ.

Лаура хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй аж.  Тэрээр хоёр жилийн өмнө 12 жил хамт байсан найз залуугаасаа салсныхаа дараа нөхөргүйгээр хурим хийх санаа төрсөн хэмээн хэлжээ.

 

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *