Цэрэндолгорын агентлагийн гэрээ хойшилжээ

Mongolia’s next top model’ шоу нэвтрүүлгийн ялагч Б.Цэрэндолгор Сингапурын “Looque’ агентлагтай хийх гэрээгээ түр хойшлуулжээ.

“Энэ жил “Ач” анагаах ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр төгсөх учир хичээлдээ анхаарах ёстой гэж үзсэн. Их сургуулиа төгссөнийхөө дараагаар Сингапурт очиж, загварын ажилдаа анхаарах бодолтой байна” хэмээн тэрбээр ярьжээ.

Сингапурын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай хамтран ажиллах эрхтэй болсон нь түүний шоуны тэргүүн байр эзэлсний шагнал юм. Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ, “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр царай болох эрх, загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагналыг уг шоунд түрүүлснээрээ тэр мөн хүртсэн.

Б.Цэрэндолгор ‘Mongolia’s next top model’ шоу нэвтрүүлэгт ялагч болж, олонд танигдсанаасаа хойш “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны кинонд тоглосон. Энэ талаараа тэрбээр “Өнгөрсөн дөрөвдүгээр сард киноны зураг авалтыг хийсэн. Кинонд анх удаа дүр бүтээлээ. Төсөөлснөөс их хэцүү санагдсан” гэжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *