Дэлхийн хамгийн тарган эмэгтэй таалал төгсжээ

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэх тодотголтой Иман Ахмед Абдель Ати 37 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. 500 кг жинтэй энэ эмэгтэй 25 жилийн турш гэрээсээ нэг ч удаа гараагүй гэдэг.

Иман хорвоод мэндлэхдээ 5 кг жинтэй байж. Гэвч бага насандаа маш ховор тохиолддог өвчин туссаны уршгаар алхаж чадахаа больж, мөлхдөг байжээ.11 настайдаа харвалт өгсөн тул мөлхөж ч чадахгүй болж хэвтэрт орсон байна.Асран хамгаалалтад олон жилийн турш байсан Иманыг цаашид асарч чадахгүйгээ мэдсэн гэр бүлийнхэн нь АНЭУ-ын Ерөнхийлөгчид хүртэл хандаж, тусламж гуйж байсан гэнэ.

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй гэх тодотголоороо олны танил болсных нь дараа Энэтхэгийн эмч нар түүнд туслахаар гараа сунгажээ. Иманыг Мумбаи хотноо аваачин хагалгаа хийсний дүнд жин нь хоёр дахин багасчээ. Гэлээ ч түүний эрүүл мэндийг 20 эмчтэй бүтэн баг хариуцан ажилласан ч амийг нь аварч чадсангүй.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *