М.НАРА: П*СДАА ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧИНЬ…

 

 
Саяхан л улс төрд хүчээ үзэж, өвдөг шороодоод авсан дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч, улс төр сонирхогч, артист, активист, иогчин зэрэг олон гуншинтай Нара маань өчигдөрхөн тунчиг бухимдалтай байсан шүү. Түүний өчигдөрийн жиргээ хүн бүрийг нүдийг орой гаргатал, басгүй уур бухимдал болсог хэрүүлийн шинжтэй бичсэн пост байв.

Тодрууулбал,” Писдаа энэ Ерөнхийлөгч чинь өглөө оройдоо баянголын замыг хаалгаж иргэдийн амьдрал түгжрэл учруулдаг хэн ен бэ” гээд хээв нэг хэлээд амжсан нь олон хүний уцаарыг барж, жиргээчдийн халуун тогооныхон талцан маргалдсан ширүүн орой болов. Угтаа бол дуучны маань ийн бухимдсан нь түүний хүү цэцэрлэгтээ ганцаар 20-иод минут үлдсэн нь замын түгжрэлээс болсон гэх хариу тайлбартай маргаанаас харагдаж байв.

Бас болоогүй түүний ширүүн өнгө аястай энэхүү постод хариулсан зарим жиргээчдийг яагий минь, оркуудаа, мал гэхчилэн харааж байсан нь олныг улам бухимдуулж харагдана лээ. Хэнээс ч айлгүй хэлэх гэсэн үгээ хэлчихдэг дуучны энэ бухимдал угтаа бол өдөр бүр нийслэлчүүдийн амьдралд залхмаар, бухимдмаар асуудал билээ. Угаас үнэнийг хэлсэн хүн адлагддаг хойно хэлэх гэсэн санаа нь зөв ч хэлсэн үг тань арай хатуудав уу даа Нара минь!

amjit.news

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *