П.Шүүдэрцэцэг: Чамдаа баярлалаа…

Багагүй хугацаанд “Mixx” хамтлагийн ахлагч дуучин Tempo-той амрагийн харилцаатай явсан жүжигчин П.Шүүдэрцэцэг элдэв хэл аманд өртөмтгий нэгэн. Түүний мэргэжил энэ тоогүй явдалтай салшгүй холбоотой. Тоглосон кино, реклам, жүжиг бүрт бүтээсэн дүр түүний жинхэнэ зан чанарыг илтгэхгүй нь мэдээж. Олон жилийн үерхэлдээ цэг тавихдаа жүжигчин бүсгүй ” би түүний хайр халамжийг хэзээ ч мартахгүй” хэмээн хэлж байсан удаатай. Үүнээс хойш УДЭТ-ын жүжигчин Э.Тодгэрэлтэй нэр холбогдож явсан ч одоо хүртэл хэн түүний найз залуу вэ гэдэг нь тодорхой бус байгаа билээ. Тэгвэл залуу жүжигчин маань өчигдөрхөн эх орондоо ирсэн юм. Энэ талаараа цахим хуудаснаа бичихдээ “Гэртээ ирэх ямар сайхан юм бэ?, Баярлалаа чамдаа” хэмээн цэцгийн баглаатай инээмсэглэсэн зургаа нийтэлжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *