Гол асуудал нь орой болохоор л гэртээ ирмээргүй санагдах юм?


Сайн байна уу та бүхэнд энэ үдшийн мэнд хүргэе. Миний хувьд одоо 27 настай өөрийн гэсэн юм юмтай хүнээс дутахааргүй л амьдарч байна. Хамгийн анх 21-тэй байхдаа хүнтэй үерхэж үзэж байлаа. Тэр үед үнэхээр аз харгалтай сайхан байсан. Харин тэр залуу надаас өөр найз охинтой байсныг нь би дараа нь олж мэдсэн ингэж явсаар 2 жилийн өмнө бас нэг залуутай танилцсан тэр залуу үнэхээр халамжтай өдөр бүр л цагийг хамт өнгөрөөдөг байсан. Нэг өдөр санаандгүй байж байгаад буудалд өөр эмэгтэйтэй байхад нь барьж авсан найзуудтайгаа хамт, дараа нь бас эхнэр хүүхэдтэй явдалтай залуу байсныг нь мэдсэн.

Харин тэрнээс хойш ганц бие л явсаар янз бүрийн баяр болохоор үнэхээр их ганцаарддаг хүмүүсийн нүдэнд их л аз жаргалтай харагддаг юм шиг байна лээ. Өнгөрсөн намраас миний амьдралд 3 залуу орж ирсэн алинтай ч ямарч харилцаанд ороогүй эхнийнх нь надаас 7 насаар ах хөдөө ажилладаг надад сайн ханддаг даанч надаас өөр бүүр зөндөө олон найз хүүхнүүдтэй юм байна лээ. Дандаа чатаар танилцдагийг нь саяхан мэдсэн.

Дараагийнх нь залуу найзийнхаа хуримын үеэр танилцсан надад анхаарал халамж тавьдаг заримдаа гэнэт алга болдогийг нь эс тооцвол. Санаандгүй хоолонд орох гэж байгаад утсан дээрх мсжийг нь уншсан найз охинтой байж бас л байхгүй гээд байгаа. Сүүлийнх нь залуу нөгөө 2-сөө шал өөр гэнэн цайлган бүх үнэнээ хэлнэ. Бараг л хэдэн цагт яаж бие зассанаа хэлж ярих нь холгүй байдаг энэ 3-н алийг нь ч сонгохгүй гэдгээ би мэднээ. Зүгээр л бэлэн юман дээр надтай суувал дутагдах гачигдах юмгүй амьдрах юм шиг л бодож төсөөлцгөөдөг байх. Харин найзууд эргэн тойрны хүмүүс миний өмнөөс нэг л их сана зовсон хүмүүс яанаа гэж ирээд л…

Өөрийнхөө тухай хэлэхээ мартчихаж үнэнийг хэлэхэд би нэлээн махлаг турах гэж янз янзийн арга хэрэглэж үзсэн даанч аль нь ч амжилт олоогүй. Гадаад үзэмжнээсээ болоод хүмүүсийг түлхдэг ч байж магадгүй. Гол асуудал нь орой болохоор л гэртээ ирмээргүй санагдах юм? Одоо сүүлийн үед бүүр их сэтгэл санаагаар унаад эзэнгүй хоосон гэрт баймааргүй санагддаг бусад хүмүүс шиг ажлын цаг дуусахыг хүлээж гэр бүл үр хүүхэд рүүгээ яарах тэр мэдрэмжийг хэзээ үзэхийн бол? Анхаарал тавьж уншсанд баярлалаа…

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *