Эцэг нь завхайрвал хүүхэд нь өвчин ороодог гэдэг үгэнд бүүр ч итгээд байна

Сайн байна уу. Би нөхөртэйгөө танилцаад 7 жил болж байна. Бид 2 одоо 3 настай хүүхэдтэй. Энэ хугаццанд нилээн ч юм үзлээ. Учир юу гэвэл би Монголд сурдаггүй гадаадад байдаг. Анх намайг сурахаар ирсний дараа манай нөхөр өөр эмэгтэйтэй явалдаж байгаад өвөл намайг буцаад ирэхэд надаа баригдсан юм. Тэр үед нь би за хол байсан юм байна хэцүү байсан байх гэж бодоод нөхөртөө “би энэ талаар чинь дахиж дурсахгүй гэхдээ дахиж ийм явдал гарвал би 2 дахь чинь гэж үзнэ шүү” гэж хэлсийн. Гэхдээ тэгж хэлэхээсээ өмнө зөндөө хэрүүл гомдол болоод манай нөхөр дахиж тийм юм байхгүй гэсэн. Тэгээд амралтаа дуусгаад буцаад сургуульдаа очоод жирэмсэн гэдгээ мэдээд нөхөртөө хэлэхэд авахуулчих гээд ятгаад байхад нь би зөрөөд үгүй гээд тээсэн юм.

Гэтэл хавар нь дахиад өөр хүүхэн найрч байгаад надаа баригдаад бас л бөөн юм болсон гэтэл надад за ямар унтаад хэвтсэн байгаа биш гэсэн. Тэгж тэгж баахан юм болсны дараа би жилийн чөлөө аваад Монголд ирээд нэг гэртээ орвоо. Нэг гэр ч гэж хадмындаа амьдарваа. Төрсний дараа бас л тийм мсж-ны хэрүүл гарахад биш гээд л мэлзээд байв. Одоо би буцаад сургуульдаа ирсэн байгаа юм хүү нөхөртэй хамт байгаа. Гэтэл түрүү өвөл нэг хүүхэнтэй нилээн дотно болж тэрэндээ хүүхэдтэй бас надаас салж байгаа энээ тэрээ гээд баахан юм ярьж унтаж хэвтсэнээ хүртэл ярьсан хайрын мсж бичсэнийг нөгөө хүүхэн нь над руу скрийншот хийгээд явуулчлаа. Ингээд л бас бөөн юм болохоор л би тэгээгүй наадах чинь намайг гүтгэж байгаан би салахгүй гээд гүрийгээд байх юм.

Надаа бол бүх баримт нь байгаад байхад л ингээд гүрийгээд байх юм. Энэ янзаараа энэ хүн хэзээ ч засрахгүй юм шиг байна өө. Яг ингэж араар тавьсан үе хугацааг нь бодохоор хүү минь байнга өвдөөстэй байдаг байсан байгаа юм. Эцэг нь завхайрвал хүүхэд нь өвчин ороодог гэдэг үгэнд бүүр ч итгээд байна. Би өөрөө бөөрний өвчтэй болохоор үрээ өөрийнхөө амиар дэнчин тавьж тээж төрүүлсэн. Гэтэл тэгж төрүүлсэн үрээ ийм эцгээс болж өвтгөж зовоож, өөрийгөө хямраамааргүй байна. Бас ийм шалиг аавтай ч байлгахыг хүсэхгүй байна. Яавал дээр вэ би салсан нь дээр биз дээ. Хариулаач надаа…

эх сурвалж: cekc.mn

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *