Нөхөртэй дэндүү хайртай. Гэвч тэр надаас байж боломгүй санал тавьлаа….

Эрчүүдээс асуух зүйл бна?

Би хэнд ч хэлээгүй зүйлээ одоо дэлгэмээр санагдлаа. Би нөхөртэй. 10 жил болж байна. Бид хоёр яг л кино шиг л дурлалцаж жаргалтай байдаг байлаа. Гэвч тэр 2 жилийн өмнөөс намайг араар тавих болсон. Би мэдээж юу ч хэлдэггүй.
Яагаад ч юм мэдэхгүйээ… хэрүүл хийхийг хүсээгүй бас алдахыг хүсээгүй.
Хүүхдүүдээ ч бодсон салахыг хүсээгүй.

Хөдөө яваад гэртээ хэлэлгүй иртэл тэр нэг бүсгүйтэй гал тогоонд байсан.
Тэдний ярилцаж байгаа зүйл үнэхээр сэтгэл өвтгөсөн.. би үнэндээ яахаа мэдэхгүй юм..
Тэр эхнэртэй хайргүй чамд л хайртай гэж хэлж бсан.

Би түүнийг нь сонсчихоод тэнэг ч юм шиг мэдээгүй дүрээр шөнө нь тэврээд унтсан. Түүнийг унтсаны дараа хичнээн уйлсан ч тэр мэдрээгүй нь илт бсан.
Би түүнээс өглөө нь чи надад хайртай юу гэж асуухад тэр юу ч хэлээгүй. би хариултыг нь мэдэж бгаа болохоор хэлээгүйм болвуу..
тэр дөнгөж хэдхэн цагийн өмнө надад хамаг үнэнгээ хэллээ..
би мэдэж бсан ч мэдээгүй мэт нулимсаа гаргаад л уйлсан… одоо ч уйлж бна.

тэр надад хайргүй болсон мөн тэр эмэгтэйд хайртай гэсэн. гэхдээ салахгүй гэсэн. яагаад гэвэл тэр эмэгтэй ч бас гэр бүлтэйм бх.. тэр надаас их хачин зүйл гуйсан… тэр нь би чамайг надаас өөр хүнтэй бхыг зөвшөөрж бна харин бид хоёрыг хамт бхыг зөвшөөрч болох уу? хамт амьдрахгүй ч гэсэндээ уулзаж бас хаяа хонож гэсэн…
ямар ичгүүргүй гэж бодож бсан ч зөвшөөрчихлөө.. би хайртай болохоороо түүний аз жаргалыг л чухалчилсан.. би түүнийг хуурч чадахгүй юм бналээ.. бас хуурахчгүй бх
би зөв зүйл хийсэн үү? эсвэл үнэхээр тэнэг хүн үү?

Та шинэ сарынхаа төлөвлөгөөг гарган, өнгөрсөн сарынхаа алдаа, оноог дэнслэн сууна уу? Гэхдээ өнгөрсөн сард гаргасан амжилт бүтээлээсээ урам авч, алдсан бүхнээ цэгнэн туршлагажиж, шинэ сараа урам зоригтойгоор угтан авах нь юу юунаас илүү чухал гэдгийг бүү мартаарай. Харин та 12-р сард намайг юу хүлээж байгаа бол хэмээн ирээдүйдээ санаа зовж байгаа бол бидний бэлтгэсэн зурхайг уншаад үзээрэй.

1Хонины орд

12-р сард та амьдралд тулгарсан бүх төвөгтэй асуудлуудыг цэгцлэхэд хамгийн тохиромжтой. Амьдралынхаа зарчмыг тодорхойлж, бүх зүйлсийг төлөвлөгөөний дагуу байлгахыг хичээгээрэй. Энэ нь таны амьдралыг илүү цэгцтэй, асуудал багатай байхад тусална. Мөн шаардлагагүй зүйлсэд мөнгөө үрэхгүй байхыг хичээгээрэй.

Та йогоор хичээллэж, сэтгэл санаагаа тайван байлгах тал дээр анхаараарай. Энэ нь шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаас гарахад туслах аж.

2Үхрийн орд

Ирэх сард та уйтгартай амьдралын хэмнэлээ өөрчилж, өөрийгөө аз жаргалтай, амар амгалан байлгах тал дээр анхаарахад тохиромжтой. Амьдралын гэрэл гэгээтэй талуудыг харж, илүү эрч хүчтэй байхыг хичээгээрэй. Нэгэн хэвийн байхад амьдрал хэтэрхий богинохон гэдгийг ухаарч, өөртөө шинэчлэл хийх хэрэгтэй. Найзуудтайгаа хамт гадуур зугаалж, үсний өнгөө өөрчилж, шинэ хувцас худалдаж аван, амьдралаа илүү сонирхолтой болгох тал дээр анхаарч болох юм.

3Ихрийн орд

Таны ажил, амьдралд өөрчлөлт авчирах сар байх болно. Өндөр цалинтай ажлын санал орж ирэх магадлал өндөр бөгөөд та гарч ирэх боломжийг алдалгүй ашигласнаар, ирээдүйгээ гэрэлтүүлж чадна. Гэхдээ та зөвхөн карьер ажилдаа анхаарлаа хандуулалгүй, хувийн амьдрал, гэр бүлийнхэндээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлээрэй. Ямартай ч ирэх 12 сар таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байх аж.

4Мэлхийн орд

Хайрцагнаасаа гарч, өөрийгөө нээх цаг хэдийн болжээ. 12 сар таныг баригдмал байдлаасаа гарч, өөртөө тогтоосон хэмжүүрээ задлахыг хүсч байна. Хүсэхгүй байгаа зүйлсээ хийх хэрэггүй. Шийдмэг, зоригтой байж, энэ сард багтаж амьдралаа өөрчлөөөрэй. Ингэж чадсанаар та удаан хугацаанд хайсан аз жаргал, амжилтаа олж чадах юм.

5Арслангийн орд

12р сар таны хувьд адал явдалтай болж өнгөрнө. Хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлт гарч, олон зүйлс өөрчлөгдөнө. Харин та тэрхүү өөрчлөлтийг зөвөөр ашиглаж чадвал амжилтанд хүрч, мөрөөдөлдөө нэг алхам ойртох бол, буруу ашиглавал эсрэгээрээ доош унаж мэднэ.

Хайр дурлалын тухайд онц гойд өөрчлөлт гарахгүй боловч, сэтгэлдээ тээж явдаг нэгэндээ сэтгэлээ илчилснээр, амжилт олох магадлал өндөр аж.

6Охины орд

Удаан хүлээлгэсэн ажлууд аяндаа бүтэж, сайн сайхан үйл явдлууд таныг хүлээж байна. Шинэ танилуудтай болж, амьдрал баялаг гэдгийг мэдрэх аж. Одоо зорьж тэмүүлж байгаа бүхэндээ бууж өгөлгүй тууштай зүтгэснээр үр дүнг нь хүртэх цаг ойрхон байна. Гэр бүлийн харилцаа амар тайван, ямар нэгэн асуудал гарахгүй боловч, хэт ажилдаа анхаарлаа хандуулах нь хайртай хүмүүсийг тань гомдоож мэднэ.

7Жинлүүрийн орд

12-р сар танд маш олон гайхалтай бэлгийг бэлджээ. Ажил, амьдралыг тань өөрчлөх боломжууд гарч ирэх бөгөөд аль нэгийг нь атгаж авснаар, бүх зүйлс бүтэмжтэй байна. Мөн өөрийгөө нээх шинэ хоббитой болж, амьдралыг тань гэрэлтүүлэх олон танилтай болно.

8Хилэнцийн орд

Энэ сард та өөрийнхөө дотор нуугдсан бүхнийг гаргаж, бусдыг гайхшруулах бүрэн боломжтой. Зоригтой, шийдэмгий байж чадсанаар, хүсэж мөрөөдсөн бүхнээ өөрийн болгож чадна. Хайр дурлалын тухайд ч мөн, сэтгэлдээ тээсэн нэгэндээ түрүүлж бодож санадаг бүхнээ хэлснээр, бүтэх магадлал маш өндөр аж. Бүх зүйлс таниас хамаарна…

9Нумын орд

Та маш чухал сонголтын ирмэг дээр ирж, бага зэрэг асуудалтай тулгарч мэднэ. Аль замыг сонгож, хэрхэн шийдвэр гаргаснаас бүхэл амьдрал тань хамаарна гэдгийг санаарай. Тиймээс аль болох сайтар тунгаан бодосны эцэст шийдвэрээ гаргах хэрэгтэй. Сэтгэл санаа тайван тогтвортой байх боловч, өөрөө өөрийгөө бухимдуулах үйлдэл их гаргаж мэднэ. Амьдрал баялаг гэдгийг үргэлж санаж, өөрийгөө бухимдуулахаас илүүтэй үргэлж бүхний гэрэл гэгээтэй талыг харж байгаарай.

10Матрын орд

Бүх зүйлс бүтэмжтэй байх болно. Ажил, амьдрал бүгд ямар ч асуудалгүй байх төдийгүй ашиг орлого ч нэмэгдэнэ. Хэрүүл маргаанаас холуур тойрох нь зөв зам байх болно гэдгийг анхаараарай. Хайр дурлалын тухайд цоо шинэ хүнтэй уулзаж, сэтгэл татагдан, удаан хугацаанд хайсан түүнийгээ олсон болохоо мэдэрнэ. Тиймээс ганц бие матруудын тухайд 12-р сард хамгийн гайхалтай өдөр хоногууд байх нь гарцаагүй.

11Бумбын орд

Бумбын ордныхон 12-р сард санхүүгийн асуудлаа зохицуулж, мөнгөө зөв зүйлд зарцуулах шаардлагатай. Өөрийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, хэрэггүй зүйлд үрэх мөнгөний хэмжээгээ багасгаарай. Мөн танд төвөгтэй санагддаг зүйлсээс холдож, зөвхөн танд аз жаргал, тухтай байдлыг мэдрүүлдэг замыг сонгох хэрэгтэй.

12Загасны орд

Энэ 10-р сард танд олон сонирхолтой шинэ зүйлсийг үзүүлж, огтхон ч уйдаахгүй. Аливаа зүйлсээс арагш суулгүй, бүхнийг туршиж үзэх нь таныг замаа олоход тусалж, амжилт өөд хөтөлнө. Тиймээс нэгэн хэвийн байдлаас татгалзаж, шийдвэртэй алхам хийгээрэй. Ингэснээр та амьдралаас илүү гайхалтай зүйлсийг хүлээж аван, улам бүр урагш тэмүүлэх илтгэлтэй болно. Магадгүй 12-р сар тийм амар байхгүй боловч, та энэ бүхнийг боломж болгон ашиглаарай.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *