Дугаар андуурч өөр лүү нь залгасан эмгэнийг аварсан залуу олны талархлыг хүлээжээ

Metro.co.uk-д мэдээлснээр ванндаа унаж хүнд бэртсэн эмгэн дугаар андуурч өөр лүү нь залгахад яаралтай очин амийг нь аварсан залуу цахимд од болжээ. Лондонгийн “BMW” машин зардаг нэгэн компанид ажилладаг 34 настай Данг Воунг руу нэгэн эмгэн залгаж тусламж гуйхад эхлээд ихэд гайхжээ. Гэтэл ванндаа халтирч унан бэртсэн эмгэн охин луугаа залгах гэж байгаад дугаар андуурч Данг руу холбогдсон байжээ. Ихэнхи хүмүүс энэ нөхцөлд дугаар андуурчээ гээд хаях байсан бол залуу тэгээгүй аж. “Настай эмэгтэй яг миний утас руу залгасан тул ресейпшин намайг шууд холбож өгсөн. Би яриаг нь сонсоод хэдий надад хандаагүй ч байдал аюултай болсоныг ойлгож юу ч гэсэн очоод үзье гэж шийдсэн.

Ингээд хаягийг аваад гэр лүү нь явахад манай ажлаас нэлээд хол хоёр миль орчим зайд эмгэний гэр байсан” гэж Данг ярьжээ. Гэрт нь ирээд хаалгыг нь тогшиход хэн ч гарч ирсэнгүй харин онгорхой байсан тул орсон гэнэ. “Намайг ороход эмгэн шокын байдалтай байсан. Нүүр нь цус болж ванных нь ус дүүрээд халиж асгарсан байсан. Би эмгэнийг өргөж унтлагын өрөөнд нь оруулж цусийг нь тогтоож боосон. Дараа нь хүүхдүүд рүү нь залгаж мөн түргэн дуудсан” гэжээ. Эмгэний ач охины ярьсанаар Данг жинхэнэ аврагч гэнэ. Хальтирч унан хүнд бэртсэн эмгэн хэдий дугаар андуурсан ч азаар сайн хүн лүү залгажээ. Хэрвээ Данг тоолгүй хаясан бол хүнд бэртсэн эмээ нь тусламж авч чадахгүй байсаар цус алдан амиа ч алдаж магадгүй байжээ. Мөн хүүхдүүд нь ээжээсээ хол суудаг тул ирэх гэсээр байтал цаг алдах байсан гэнэ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *