Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогт гэж хэн бэ

Төрийн цагдаа руу салаавч гаргаж, түмний дургүйцлийг хүргээд байгаа иргэнийг Ц.Баярцогт гэдэг юм байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар олборлодог аж. Хууль бусаар алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод хэрэг үүсгээд техникийг нь лацдаж битүүмжлэхээр лацыг нь таслаад үргэлжлүүлэн ухсаар байдаг гэнэ. Ц.Баярцогтыг шалгахаар цагдаа нар очихоор албан ёсны хаяг дээр нь хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин амьдарч байсан гэж цагдаагийнхан хэлж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн / Эм- СиЭс-ийн/ Л.Элдэв-Очирын охин Аззаятай гэр бүл болж байсан тухай мэдээлэл гарчээ. Мөн түүний салаавч гаргахдаа унажявсан машин нь Ж.Эрдэнэбатынх бөгөөд тэд алтны салбарт хамтарч байсан түүхтэй ажээ.

Тэрбээр 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн /15.2 дугаар зүйлийн 2.3.дахь хэсэгт заасан тогтоомжийг зөрчсөн үйлдэл ажээ. Энэ заалтад өрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,хорих ялаар шийтгэнэ гэж заасан байна. Мөн түүний жолоодож явсан 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийн дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан хэмээн 10 онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80.000 төгрөгөөр торгожээ. Мөн Тэрбээр өмнө нь Чимгээ гэж овогтой байсан бол ээжийнхээ эгчээр овоглон, овогоо сольжээ.

Г.Нар

 

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *