СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ!! 12 САРЫН 13 НЫ ЦАГ АГААРЫН НОЦТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2017 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 18-ныг хүртэлх

 

 

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 

 

/ Хугацааны дунд үеэр зарим газраар цас орж шуурна /

 

 

Баруун аймгуудын нутгаар: 11-12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 12-13-нд зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр 7-12м/с хүрч цасан шуурга шуурна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 14-нөөс хүйтний эрч чангарч Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 11,17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд зарим газраар, 12,14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 7-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 13,16-нд хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: 14-15-нд зарим газраар цас, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 13,16-нд хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 7-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 13,16-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 

 

2018 оны зурхайг үзэх бол ЭНД дарж үзнэ үү!!!

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *