Дуучин Хишигдалайгийн брэнд ”Өгзөг”

Эршүүд хээгүй байдал, хэнэггүй, өөрийнхөөрөө зангаараа алдартай дуучин бол Хишигдалай. Түүний энэхүү зан алдах нь ч бий онох нь ч бий. Хаана ч явсан зангаа гээдэггүй дуучин бүсгүй саяхан “Яг түүн шиг2” шоуны оролцогч, уран бүтээлчидтэй хамт Солонгос улсад өөрсдийн шоугаа элэг нэгт Монголчууддаа толилуулаад ирсэн билээ.
Чадалтай хоолойгоороо зэвсэг хийн гарч ирсэн дуучин бүсгүй анх урлагийн ертөнцөд хөл тавьж байсан үеийнхээсээ эрс өөрчлөгдөн улам бүр үзэсгэлэнтэй болсоор буй. Царай төрх бие галбиртаа чамгүй анхаарал хандуулдаг тэрээр өгзгөндөө силикон шахуулсан гэх олны яриаг эрс эсэргүүцэж “Буяндаа бузар хийхгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авсан удаатай.
Хэн ч харсан хараа булаам сайхан өгзөгтэй болсон тэрээр хажуу талаасаа авахуулсан зураг цахим хуудсандаа ихээр хийх болж өгзөгөө өөрийн брэнд шахуу болгож чадсан байна. Түүний дагагчид ч хараа булаам өгзгөнд нь магтаалийн үгсийг лайк товчны хамтаар харамгүй илгээх болжээ.

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *