Month: September 2017

“Play boy”-ын үүсгэн байгуулагч Хью Хефнер таалал төгслөө

Насанд хүрэгчдийн “Play boy” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгслөө. Тэрээр орон нутгийн цагаар үдээс өмнө гэртээ нас баржээ. Ноён Хефнер анх 1953 онд нүцгэн эмэгтэй зураг бүхий “Play boy” сэтгүүлийг гэрийнхээ гал тогооны өрөөнд бэлтгэн хэвлэж байжээ. Өдгөө сэтгүүл нь сард долоон сая хувьлагддаг насанд хүрэгчдийн хамгийн том сэтгүүл болсон байна.

БСШУС-ын Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томиллоо. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй, улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ. Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм.

Өмнөд Солонгос улсын Их Хурлын гишүүд экс ерөнхийлөгч Пак Гын Хе-г гадуур байцаахыг шаарджээ

Өмнөд Солонгос улсын Их Хурлын 16 гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж, экс ерөнхийлөгч Пак Гын Хе-г түр хорих хугацаа дуусч байгаатай холбогдуулан, түүнийг гадуур байцаахыг шаарджээ. Тэд өнөөдөр өглөө 09.00 цагт хийсэн хэвлэлийн хурлаар “Экс ерөнхийлөгч Пак Гын Хе-г хорин байцаах хугацаа 10-р сарын 16-ны өдөр дуусах гэж байна. Гэвч хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах

Мексикийн зүүн хойд хэсэгт загасан бороо оржээ

Мексикийн зүүн хойд хэсэгт байрлах Тамауласи мужид байгалийн ер бусын үзэгдэл болсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт тус бүс нутгийн Иргэний хамгаалалтын газраас Мексикийн булангийн эргийн ойролцоох Тампико хотод тэнгэрээс борооны дуслуудтай хамт загаснууд унаж ирсэн тухай мэдээлжээ. Тус албанаас фэйсбүүк хуудастаа “Ломас-де-Росалес дүүрэг дэх Тампико хотод болсон сонирхолтой үзэгдлийн талаар “Тэнгэрээс

Б.Мэргэн: Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд Цэцэд хандлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийн талаар хохирогч талын өмгөөлөгч, өмгөөллийн “Веритас Партнерс” ХХНөхөрлөлийн гишүүн Б.Мэргэнтэй ярилцлаа. Тус хуулийн фирм нь энэхүү хэрэг дээр өмгөөлөгчдийн бүрэлдэхүүн томилон оролцож буй юм. -ГИШҮҮНД ХЭТЭРХИЙ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ ЗАМААР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА- -УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар тайлбар өгөхгүй юү?